iNet.mn дагах

Хоёр дайны голомтоос мэдээлсэн ууган сонин 95 жилийн ойгоо тэмдэглэв

Зэвсэгт хүчнийг ард иргэдтэй холбох гүүр болсон “Соёмбо” сонины түүхт 95 жилийн ойн баярын хурал Офицеруудын ордонд өнөөдөр болов.


Тус сониныг анх Их зохиолч Д.Нацагдорж санаачилж, 1924 оны хоёрдугаар сарын 5-нд "Ардын цэрэг" нэртэй анхны дугаараа гаргаж байжээ. Энэ цагаас хойш, "Улаан од", "Тусгаар тогтнол" зэрэг нэртэйгээр уншигч олноо хүрч байсан юм.



Баярын хуралд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар оролцож үе үеийн сэтгүүлчдэд баяр хүргэлээ. Мөн үеэр, монголын ууган сонин “Соёмбо”-ын хөгжил, түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн үзүүлэв.


Баярын хурлын хамгийн эрхэм хүндтэй зочноор өдгөө 100 насыг зооглож буй ахмад дайчин, "Улаан од" сонины эрхлэгч асан, хурандаа Ж.Ядмаа байв. Тэрбээр 1939, 1945 оны дайны голомтоос мэдээ мэдээллийг дамжуулж, ялалтын халуун мэдээг Монголынхоо ард түмэнд хүргэсэн төдийгүй сонины эрхлэгчээр 26 жил ажиллажээ. Тэрбээр, “энэхүү сониныг төр засаг өндрөөр үнэлж, алдар гавьяаг нь мөнхжүүлж ирсэн” хэмээн онцлоод, шинэ үеийн сэтгүүлчдэд улам их амжилтыг хүслээ.



Баярын хурлыг нээж Соёмбо сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр хэлэхдээ, “Аливаа ойн баярыг тэмдэглэнэ гэдэг нь өнгөрсөн түүхийг тодотгох, олон нийтэд сурталчлах, өнөөдрийн ололт амжилтаа үнэлэн, дараагийн зорилтоо тодорхойлох чухал ач холбогдолтой. Тиймээс сонины ойг тэмдэглэх нь бидэнд өндөр хариуцлага, нэр төрийн хэрэг тохиож байна” хэмээв.


Сонины эрхлэгч асан, хурандаа Б.Чинбат, “Соёмбо сонин нь Монголын ууган сонины нэг юм. Өнгөрсөн түүхэндээ зэвсэгт хүчин, нийгмийн гүүр болж, мэдээллийг дамжуулах үүргийг хариуцлагатай гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, 1939 оны Халхын гол, 1945 оны чөлөөлөх дайны голомтоос нийт 80 гаруй дугаар гаргажээ. Төрөөс энэхүү гавьяаг нь үнэлж, “Сүхбаатар одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” зэргээр шагнасан” гэлээ.


Монгол Улсын Батлан хамгаалах салбар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож, алдар цуугаа дэлхийн чихэнд цуурайтуулсан. Энхийг сахиулах ажиллагаанд тус сонины сэтгүүлчид оролцож, ажиллагааны газар орноос мэдээлэл, нийтлэл бичиж, Монголынхоо энхийг сахиулагчдын алдар гавьяаг олон улсад сурталчилдаг байна.


Тэдний нэг болох “Соёмбо” сонины сурвалжлагч, ахлах дэслэгч Б.Мөнхзориг, “Цэргийн сэтгүүлч нь хоёр төрлийн мэргэжлийг хослуулдаг маш онцлог алба бөгөөд энэхүү албанд зүтгэж байгаадаа бахархдаг. Тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд мэдээ, сурвалжлага бэлтгэнэ гэдэг эрсдэлтэй ч ховорхон тохиох нэр төртэй албыг хашсандаа баяртай байна” гэлээ.



Соёмбо сонины сурвалжлагч, дэслэгч Д.Болормаа, “Цэргийн сэтгүүлчид өнгөрсөн 95 жилийн түүхэндээ Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх, цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ утгаараа Батлан хамгаалахын салбарын дуу хоолой, өнгө жавхаа нь болдог. Энэ алдар хүндтэй сониныхоо ахмад сэтгүүлчдийнхээ алдар хүндийг унагаахгүй, өндөрт өргөж явахыг хичээдэг. Миний хувьд, эх орныхоо төлөө жагсаад, алхаж буй эх оронч хөвгүүдээ харахад сайхан санагддаг. Тэднийг хүндлэх, эх оронч үзлийг ард түмэндээ хүргэхээр нийтлэл бичихийг хүсэж, шатаж явдаг” гэлээ.  


Энэхүү сониноос төрөн гарсан төр, нийгмийн олон зүтгэлтэн байдаг аж. Тухайлбал, Монгол Улсын дөрөвдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрүүл мэндийн сайд асан Т.Ганди, СГЗ, хошууч генерал Л.Пүрэвдорж, Ардын армийн улс төрийн нэгдүгээр орлогч дарга асан, хошууч генерал Г.Дугарсүрэн, СГЗ А.Баярмагнай, Б.Чантуу, Д.Жамъян, Шинжлэх ухааны доктор, хурандаа Х.Шагдар, сэтгүүл зүйн доктор, хурандаа Г.Сумъяа зэрэг эрхэм хүндтэй хүмүүсийг өлгийдөж байжээ.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Оюутнуудын тоо өмнөх оныхоос буурчээ

Өчигдөр, 14:35

М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилжээ

Өчигдөр, 14:34

ОХУ-ын Засгийн газар огцорлоо

16/01/2020, 14:59

Ч.Ганбатын бүтээл 2019 оны дэлхийн спортын "Шилдэг 3 зураг"-ийн нэгээр шалгарлаа

16/01/2020, 09:25

ОХУ анхны хүүхдээ төрүүлсэн ээжид 20 сая төгрөгтэй тэнцэх тэтгэмж олгоно

16/01/2020, 09:23

“Улаанбаатар 1983” гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

15/01/2020, 15:26

Б.Пүрэвдорж: Хятад компанийг дэмжсэн Ч.Улаан сайд огцрох нь зөв

15/01/2020, 12:49

Сонгуулийн нийт саналын 50 хувьд хяналтын тооллого явуулна

15/01/2020, 12:46

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд тавих хяналтыг чангатгана

15/01/2020, 12:45

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлав

15/01/2020, 12:44

МАН-ЫН МӨНГӨЛӨГ ГИШҮҮД УИХ-Д НЭР ДЭВШИХ ЭРХЭЭСЭЭ САЙН ДУРААРАА ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ

14/01/2020, 17:03

“ШИЛДЭГ-99” БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫГ ТОДРУУЛАХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА

14/01/2020, 11:24

Улсын драмын эрдмийн театрыг нураахаар болжээ

14/01/2020, 11:22

Говь-Алтай аймгийн 443 өрхийн 308.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна

14/01/2020, 09:54

Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов

14/01/2020, 09:53

Б.Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

14/01/2020, 09:51

Г.Саран: Ирэх сараас тэтгэвэр 8 хувиар нэмэгдэнэ

14/01/2020, 09:49

Гэр хорооллын айл, өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулж эхэллээ

14/01/2020, 09:48

Б.Хаш-Эрдэнэ: Түрүү жилийн сүүлийн хоёрхон сарын хугацааны популизмын зардал гэхэд л 1.1 их наяд төгрөг болчихсон

13/01/2020, 11:29

Шинэ үеийн банкны үйлчилгээ-100 киоскийг ХААН Банк орон даяар суурилууллаа

13/01/2020, 11:27

Гал түймэртэй тэмцэх байгууллагыг үүсгэн байгуулсны 98 жилийн ой тохиож байна

13/01/2020, 11:22

Японы тэрбумтан сарыг хамт тойрон аялах найз бүсгүй хайж байна

13/01/2020, 11:21

Монгол, АНУ, Япон эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэх нийтлэг эрмэлзэлтэй байна

13/01/2020, 11:19

ДЭМБ: Хятадад гарсан шинэ вирусний халдвар нэмж тархаагүй

13/01/2020, 11:18

Ардчилсан Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна

13/01/2020, 11:17

Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

13/01/2020, 11:16

К.Гоны эхнэрийг баривчлах зөвшөөрөл гарчээ

8/01/2020, 09:34

Ноолуурын үйлдвэрүүдийг үнэлэв

8/01/2020, 09:33

"Монголын сайхан бичигтэн" 23 дахь уралдааны шилдгүүд шагналаа гардав

8/01/2020, 09:32

Австралийн муж ундны усаа хэмнэх зорилгоор 10,000 тэмээг нядлахаар болжээ

8/01/2020, 09:29

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

“70 агшин-70 түүх” уралдаан зарлав

23/01/2019, 15:41