iNet.mn дагах

55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын захирагчаар сонголоо.


 
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн санал хураалтаар С.Мөнхчулуун хотын даргаар сонгогдлоо. Санал хураалтын дүнг танилцуулсны дараа тэрбээр, 
"Нийслэлийн Засаг дарга бол маш хариуцлагатай алба. Энэ том айлыг удирдаж явах, цаашдын олон асуудлыг шийдэх ёстой. Миний хувьд МАН-аас дэвшүүлсэн "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана. Хугацаа бага байна. Үлдээд буй 1.5 жилийн хугацаанд хурдтай, олуулаа ажиллах ёстой.
Улаанбаатар хотод тулгамдаж буй утаа, түгжрэлийн асуудал байна. Мөн хүүхдэд ээлтэй хот байх ёстой, ажилтай, орлоготой Улаанбаатар байх ёстой гэж үзэж байна.
Үүний тулд нийслэлийн 45 төлөөлөгчтэйгөө хамтарч ажиллана. Нийслэлд есөн дүүрэг, 33 агентлаг, 28 өмчит үйлдвэрийн газар бий. Эдгээрт тус тусынх нь эрх мэдлийг олгон, эргээд  хариуцлагыг өндөрсгөж, төсөвт баталсан нэг төгрөгийн төлөө ч хяналт тавьж ажиллана" гэлээ.
18:59 2019/01/16
Дахин санал хураалтад 43 төлөөлөгч оролцоноос 55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын захирагчаар сонголоо.
17:53 2019/01/16
Хоёр нэр дэвшигчийн саналын тоо тэнцсэн тул тооллогын комисоос дахин санал хураалт явуулах журмыг танилцуулж байна. 
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ. 

Нууц санал хураалтын үеэр "Саналын хуудасны зураг авах, өөр хэн нэгэнд санаатай харуулбал тус хуудсыг хүчингүйд тооцно" гэдгийг тооллогын комиссоос мэдэгдлээ.
Харин төлөөлөгч Ч.Гантулга "Хэнд саналаа өгөх нь хувь хүний эрх. Саналаа өгчихлөө гээд үзүүлж болно ш дээ" хэмээв.
Мөн төлөөлөгч Б.Батнасан "Тооллогын комисс гээд хэдэн хүн суучихаад дураараа журам гаргаад байж болохгүй. Саналаа хүнд харуулах эсэх нь хүний эрх ш дээ" гэв.
Гэсэн ч төлөөлөгчдийн олонх саналаа нууцлах ёстой гэсэн учир саналын хайрцгийг лацдан, хүндэтгэлийн танхимд байрлуулж, нууцаар санал авч эхлээд байна.
17:01 2019/01/16
Нууц санал хураалтад НИТХ-ын 43 төлөөлөгч оролцож, хоёр нэр дэвшигч тэнцүү буюу 21, 21 төлөөлөгчийн санал авч, нэг хуудсыг хүчингүйд тооцжээ.
 
Гэрэл зургийг mpa.mn
Хүчингүйд тооцсон саналын хуудаст С.Амарсайхан нэр дэвшигчийн нэрийг дугуйлсан байсан хэдий ч саналын хуудсын булан дээр өөр тэмдэглэгээ хийсэн тул хүчингүйд тооцсоныг Тооллогын комиссын дарга Ц.Сандаг-Очир хэллээ.
Ингээд санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулахаар болов. Энэ үеэр тооллогын комиссын гишүүдийн зүгээс "4, 5 төлөөлөгч санал өгч байхдаа хуудсаа бусад төлөөлөгчдөд зориуд харуулсан. Дахин санал хураалтын үеэр ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулъя" гэв.

 

 
15:59 2019/01/16
Тооллогын комиссын гишүүд санал авах хайрцгийг шалгуулж, лацдаад саналын хуудсыг тарааж байна.
ШУУД ҮЗЭХ:

НИТХ-ын өнөөдрийн хуралд ирвэл зохих 45 төлөөлөгчөөс 43 нь оролцож байна. Саналын хуудас дээр хоёр нэр дэвшигчийн нэр байгаа бөгөөд төлөөлөгчид өөрийн сонгож буй нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлах юм байна.
Саналын хайрцгийг хурлын танхимын хажуугийн хүндэтгэлийн танхимд байрлуулж, төлөөлөгчид очиж саналаа өгөх бөгөөд төлөөлөгчдийн 50+1 хувийн санал авсан нэр дэвшигч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болно.
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч С.Амарсайханы танилцуулга
С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн Магистр зэрэгтэй.
  • 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
  • 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер
  • 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.
  • 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч С.Мөнхчулууны танилцуулга
С.Мөнхчулуун нь 1997- 2001 онд Техникийн их сургууль – механик инженер, 2011- 2013 онд Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдагын академи – Төрийн удирдлагын докторантаар төгссөн.
  • 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
  • 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
  • 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга
  • 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн
  • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон,
  • 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
  • 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.
15:25 2019/01/16

Таван хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгууллаа

НИТХ-ын төлөөлөгчид хоёр нэр дэвшигчид нууцаар саналаа өгнө.
Ингээд НИТХ-аас Тооллогын комисс байгуулах тухай санал хурааж МАН-ын бүлгээс дөрөв, АН-ын бүлгээс нэг төлөөлөгчийг багтаан таван хүний бүрэлдэхүүнтэй комиссыг байгууллаа. Тооллогын комиссын даргаар Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатарыг сонголоо.
Тооллогын комиссын гишүүд:
  1. Д.Баярсайхан
  2. Ц.Одонтунгалаг
  3. Э.Бат-Амгалан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нараас асуулт асууж, үг хэлэх төлөөлөгч байхгүй тул шууд санал хураах гэж байна. 
Санал хураалт явагдсаны дараа дүнг гаргаад Ерөнхий сайдад хүргүүлнэ.
15:11 2019/01/16

НИТХ-ын ээлжит бус хуралдаан завсарлаад эргэн орж байна

Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж буй НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.
Хурал үдээс өмнө 11:30 цагт эхэлсэн ч НИТХ дахь МАН-ын бүлгийн саналаар завсарлаад эргэн орж байна.
11:53 2019/01/16

Хотын даргад НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлснээр ээлжит бус хурал 30 минутын завсарлага авлаа

Хотын даргад заалнаас өөр хүн нэр дэвшүүлэх саналтай байгаа эсэхийг хурал даргалагч асуухад,
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Би нэр дэвшүүлэх гээгүй. Гэхдээ сая НИТХ-ын хуралдаанд МАН-ын удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг танилцуулсан нь хууль бус. НИТХ дахь МАН-ын бүлэг тогтоолоо танилцуулах ёстой байхад намынхаа тогтоолыг танилцуулсныг эсэргүүцэж байна" гэв.
НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан "Таны шаардлагыг ойлголоо. Өөр заалнаас нар дэвшүүлэх хүн байна уу?"
НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун "Би НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвших хуульд заасан эрхийнхээ хүрээнд өөрийгөө нэр дэвшүүлж байна.
Миний бие 2016 онд СХД-ээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Инженер мэргэжилтэй, төр захиргааны байгууллагад ажилласан туршлага байгаа учраас өөрийгөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлж байна. Ангийнхан маань дэмжинэ гэж найдаж байна"
НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан "За. Заалнаас өөр нэр дэвших хүн байна уу?":
НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва "НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун сая заалнаас өөрийгөө нэр дэвшүүлэх санал гаргасны дагуу МАН-ын бүлгээс 30 минутын завсарлага хүсч байна.
НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан "МАН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгье".
Ингээд Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан завсарлалаа.

 

 
 
11:33 2019/01/16

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан эхэллээ

Гэрэл зургийг mpa.mn
Өнөөдрийн хуралдаанаар,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудал,
  • “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал”-ын талаар мэдээлэл сонсох,
  • НИТХурлын даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшиж байгаа тул хуралдааныг НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан даргалж байна. 
Гэрэл зургийг mpa.mn
 
10:11 2019/01/16
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, урлаг соёл зэрэг салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан 140 хүнийг төрийн одон медалиар шагнуулахаар холбогдох албаныхан тодорхойлжээ. Тэргүүлэгчид энэ талаар хэлэлцээд дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтоол баталсан байна.
“Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал”-ын талаар мэдээллийг өнөөдөр болох нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанд оруулахаар болжээ.
Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүн 100 хувь түүнийг Нийслэлийн Засаг даргад дэмжсэн билээ. Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг дэвшүүлсэн юм.
Өмнөх дарга С.Батболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ.
ТОГТООЛ:1
 
 
ТОГТООЛ 2:
скачать dle 12.0

Боломжтой үедээ аялах биш, аялах боломжийг өөртөө гарга

Өнөөдөр, 15:48

Б.Баасандорж: Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 86,000 орчим хаяг байдаг

Өнөөдөр, 15:38

Эхний 10 сард 61,069 суудлын автомашин импортолжээ

Өнөөдөр, 15:36

Иргэн Б.Болороо суултаа зогсоож байгаагаа хэллээ

Өнөөдөр, 15:35

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРТ “ШАР ЦАВ”

Өнөөдөр, 11:56

12 мянган зүрх, эрч хүч, том жишиг-Т.Ариунаа

Өчигдөр, 17:49

​Жагсаалын дараа хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас хөндийрч байгаагаа мэдэгдэв

Өчигдөр, 12:14

Б.НОМИНТҮШИГ: Эрүүл нийгмийг хүсэж байгаа хүн бүр хэвлэлтэй эрүүл харилцах ёстой

Өчигдөр, 11:46

Гурван эмнэлгийн гадна тохижилтын ажил дуусжээ

Өчигдөр, 10:25

Дарханы чиглэлд рэйлбус дахин явж байна

Өчигдөр, 10:24

Д.Алтансүх самбо бөхийн Дэлхийн аварга болов

Өчигдөр, 10:23

МУГЖ Т.Ариунаа "Тэнгэр шиг бай" тоглолтоос

Өчигдөр, 10:21

20 МЯНГАН ХҮН ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ НАМ БАЙГУУЛАХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬД ОРОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

8/11/2019, 15:02

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс "Эх орон дуудаж байна" жагсаал

8/11/2019, 14:55

АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

8/11/2019, 14:51

“Б”бүлгийн цустай хүн талх, нарийн боов, жигнэмгийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна

8/11/2019, 14:49

СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлаар завсарлага авлаа

8/11/2019, 14:48

"Мөрөөдлийн усан оргилуур"-ын газрын дээрэм нийслэлд давтагдах юм биш биз?

7/11/2019, 09:52

Гараашаас гаргаж тавьсан машин нь өнхрөн жолоочоо мөргөсний улмаас амиа алджээ

7/11/2019, 09:45

Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид ҮХЦ-ийн даргад 10 хоногийн хилийн хориг тавьжээ

7/11/2019, 09:39

Э.Тэмүүлэн: Барилгажаагүй удсан газруудыг чөлөөлж дахин төлөвлөнө

7/11/2019, 09:35

​Цэцийн дарга Д.Одбаяр буцахдаа Солонгосоор дайрч тайлбар өгнө гэжээ

6/11/2019, 10:22

Морьтоны наадмаас хүүхдийн зургаа онцлов.... Талын түмэн адуу, Хэнтий.Батноров

6/11/2019, 10:07

Б.Болороо: Монголд мөнгөнөөс илүү нэр төрөө эрхэмлэдэг гэр бүл байдгийг харуулна

6/11/2019, 10:01

Харилцаа холбооны дэд бүтэц аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлэн болжээ

6/11/2019, 09:53

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөөнүүдийг суурилуулж эхэлжээ

5/11/2019, 14:52

300 гаруй иргэний дөрвөн тэрбум төгрөгийн хохирлын асуудлыг анхааралдаа авахыг хүсэв

5/11/2019, 14:06

Төрийн албан хаагчдыг АНУ-д богино хугацааны сургалтанд суралцуулна

5/11/2019, 10:23

У.Хүрэлсүх: Налайхын зам товлосон хугацаандаа ашиглалтад орлоо

5/11/2019, 10:20

Ж.Амарзаяа: Өөрийгөө жаахан голж, эргэлзсэн ч Долгорын дүрээс ер айгаагүй

5/11/2019, 10:16

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29