iNet.mn дагах

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монголын "The Hu" хамтлагт "Чингис хаан" одон хүртээв. Шагналыг тус хамтлагийн продюсер Б.Дашдондог хүлээн авлаа. 

Ерөнхийлөгчийн зарлигт, "Эзэнт гүрэн, өвөг дээдсийн суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийн дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хөг аялгуунд нийцүүлэн "Хүннү рок" хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан бүтээлээ дэлхий дахинаа сурталчилан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж рок хөгжмийн "The Hu" хамтлагийг Монгол Улсын Төрийн дээд шагнал-тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнасугай" хэмээжээ. 

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, "Тус хамтлагийн анхны цомог "Гэрэгэ" нь Их эзэн Чингис хаанаас соёрхсон алтан Гэрэгэ адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа. Та бүхний зам мөр тод байж олон уран бүтээлчдийг дагуулна хэмээн ихэд бэлгэшээж байна. Энэхүү шагналыг Та бүхэнд олгох мөчид, Английн хатан хаан 1965 оны тавдугаар сард алдарт "Битлз" хамтлагт Их Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одон гардуулсан явдал санаанд бууж байна. "Битлз" хамтлаг Английн нэрийг дэлхийд сонордуулсантай адил Монгол Улсын нэр хүндийг дэлхийд дуурсгасан явдлыг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал-тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонг The Hu хамтлагт хүртээлээ" хэмээн тэмдэглэсэн юм. 

Тус хамтлагийн продюсер Б.Дашдондог, "Өлзий учралт бэлгэт сайн энэ өдөр Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугийнхаа дор Эзэн Чингис хааны нэрээр адисласан дэлхийд цор ганц эрхэм дээд шагналыг "The Hu" хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Залуус маань Монгол угсаатны их түүх, өв соёл, үндэсний урлаг, сайхан эх орноо сурталчилж, нэр алдраа цуурайтуулан, дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн  бүрт гүн талархлаа илэрхийлье. Гардахыг нь би гардавч, гавьяаг нь Та бүхэн хамтдаа хүртэх ёстой юм" хэмээв.

"The Hu" хамтлаг шагнал гардуулахтай зэрэгцэн АНУ-ын Колорадо мужид тоглож байсныг мөн продюсер Б.Дашдондог онцоллоо. Тэрбээр, "Тоглолт нь дууссаны дараа утсаар холбогдож баяраа хамт хуваалцана. Залуусын маань сэтгэгдэл маш өндөр байгаа. Тэд АНУ-д 60 гаруй тоглолт хийхээс 40 гаруйг нь тоглоод байна. Тоглолтын тасалбарын 90 гаруй хувь нь зарагдсан. Хамтлагийн гишүүд 12 дугаар сарын дундуур эх орондоо ирж сар гаруй амарна. Харин 2020 оны нэгдүгээр сараас Европын орноор аялан тоглолтоо үргэлжлүүлнэ. Европоор аялан тоглох тоглолтын тасалбарын тал хувь нь борлуулагдсан байна" хэмээн тэмдэглэлээ. 



"The Hu" хамтлаг нь морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласан нь дэлхийн рок сонирхогчдын сонорт хүрчээ. The Hu хамтлагийн 2018 оны намар YouTube цахим хуудаснаа цацсан "Yuve Yuve", "Wolf totem" хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Wolf totem дуу нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Billboard-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болж тодорсон. Дээрх амжилтаар зогсохгүй, есдүгээр сарын 13-нд нээсэн тус хамтлагийн анхны "Гэрэгэ" цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлээд байна. Тус хамтлаг 2019 оны зургаадугаар сараас Европын 13 орны 23 наадмаар аялан тоглолт хийжээ.



Ташрамд дурдахад, Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчилан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхэмд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм. Үүнээс хойш "Чингис хаан" одонг нийт 11 эрхэмд олгоод буй. Энэ жилийн хувьд, анх удаа байгууллага, хамт олонд хүртээх журам гаргажээ. Ийнхүү The Hu хамтлагийн 11 гишүүнд тус одонг олгохоор болсон байна. Ингэхдээ, "Чингис хаан" одонг  жаазлан олгоод, хамтлагийн гишүүн бүрт  жижиг тэмдэг гардуулахаар болжээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд,

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер
  2. Ц.Надмидтулга – Менежер
  3. Брэндон Фрайзен – Менежер
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмий
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмий
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмий
  7. Н.Тэмүүлэн – Товшуур
  8. Г.Одбаяр – Бөмбөр
  9. А.Жамбалдорж – Соло гитар
  10. Б.Батхүү – Басс гитар
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг хөгжим гэсэн 11 хүн багтдаг. Тэдний дунд байгаа менежер Брэндон Фрайзен нь Чингис хаан одон хүртсэн анхны гадаад улсын иргэн болж байна.
скачать dle 12.0

ДУНДАЖ ТЭТГЭВЭР 409 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

Өнөөдөр, 09:47

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ:ААВ МААНЬ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН

Өнөөдөр, 09:45

Британийн парламент “Brexit”-ийн хуулийн төслийг баталжээ

Өнөөдөр, 09:42

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаругатай уулзлаа

Өнөөдөр, 09:41

Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт оролцлоо

Өнөөдөр, 09:40

Коронавирусээр халдварласан гурван хүн нас баржээ

Өчигдөр, 09:31

ГХЯ, МҮХАҮТ экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

Өчигдөр, 09:29

Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ

Өчигдөр, 09:27

“СӨХ-г татан буулгавал оршин суугчид хамгийн ихээр хохирно”

21/01/2020, 14:38

БНХАУ нийлэг уут болон хуванцрын хэрэглээнд хориг тавьж байна

21/01/2020, 14:35

Нийслэлийн өнгөрсөн үеийн өнгө төрх

21/01/2020, 14:33

Хятадын коронавирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост илэрчээ

20/01/2020, 17:13

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

20/01/2020, 17:12

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

20/01/2020, 14:57

Сүгияама Тэрүзо: Сайн зураг авахыг хүсвэл тархи, зүрхээ зэрэг ажиллуул

20/01/2020, 14:55

Харри, Меган нар язгууртны хэргэмээсээ татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхөөр болжээ

20/01/2020, 10:15

НӨАТ-ын сугалаанаас ЗУРГААН АЗТАН тус бүр 10 сая төгрөг хожлоо

20/01/2020, 10:13

Шинэ клип: Rapper MB - Зүрхэнд чинь

20/01/2020, 10:07

Монголын боксчид Станбулын ОУТ-ээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

20/01/2020, 10:02

Хятадад шинэ коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгджээ

20/01/2020, 10:01

Ерѳнхий сайдын ажлын бүрэлдэхүүн Өмнѳдэлгэр суманд ажиллав

20/01/2020, 10:00

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг өнөөдөр шийднэ

20/01/2020, 09:59

Оюутнуудын тоо өмнөх оныхоос буурчээ

17/01/2020, 14:35

М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилжээ

17/01/2020, 14:34

ОХУ-ын Засгийн газар огцорлоо

16/01/2020, 14:59

Ч.Ганбатын бүтээл 2019 оны дэлхийн спортын "Шилдэг 3 зураг"-ийн нэгээр шалгарлаа

16/01/2020, 09:25

ОХУ анхны хүүхдээ төрүүлсэн ээжид 20 сая төгрөгтэй тэнцэх тэтгэмж олгоно

16/01/2020, 09:23

“Улаанбаатар 1983” гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

15/01/2020, 15:26

Б.Пүрэвдорж: Хятад компанийг дэмжсэн Ч.Улаан сайд огцрох нь зөв

15/01/2020, 12:49

Сонгуулийн нийт саналын 50 хувьд хяналтын тооллого явуулна

15/01/2020, 12:46

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25