iNet.mn дагах

Б.Болороо: Монголд мөнгөнөөс илүү нэр төрөө эрхэмлэдэг гэр бүл байдгийг харуулна

Иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн долдугаар сард болсон энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд түүний нөхрийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтуу байсан гэх шүүх эмнэлгийг дүгнэлт гарсан. Иргэн Б.Болороо шүүх эмнэлгийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийж, хэргийн харьяаллыг өөрчилж өгөхийг шаардаж  арваннэгдүгээр сарын 1-нээс Сүхбаатарын талбайд суулт зарлаад байгаа билээ. Ингээд түүнтэй хэргийн талаар ярилцсанаа хүргэж байна.
 
-Таны нөхрийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтуу байсан гэсэн дүгнэлт гарсанХарин нөхрийгөө архи уудаггүй байсныг нотлох олон баримт нотолгоог дэлгэн тавьжээ. Яагаад шүүх шинжилгээний хариуд итгэхгүй байгаа болон хэргийн талаар товчхон ярьж өгөөч.


-Миний нөхөр Амгалан маань 2019 оны нэгдүгээр сараас “Хишиг Арвин” ХХК-ны харуул хамгаалалтын албанд ажилд орсон. Тэр маань зургаан сарын хугацаанд ажиллахдаа нэг ч удаа ажлын хариуцлага алдаж, архидан согтуурч байгаагүй. Мөн сүүлийн нэг сарын хугацаанд дандаа 24:24 цагаар хамгаалалтад гардаг байсан. Ингэж ажиллаж байгаад хамгийн сүүлд зургадугаар сарын 19-ны өдөр лифтний хонгил уруу унаж амиа алдсан. Харамсалтай нь зургаан сарын 20-ны өглөө 10 цагт ээлжийн ажилтан надруу холбогдон танай нөхөр чинь шөнө хүнтэй хамт гараад явсан. Станц, түлхүүр аваад явсан гэж ярьсан. Гэвч миний хувьд тэр өдрөөс хойш 19 хоног нөхрөө гадуур хайж явсан. Тэр байгууллагын ажилчинд анхнаасаа надад худлаа мэдээлэл өгчихсөн учраас би нөхрөө гадуур л хайгаад байсан. Тэр хугацаанд компаниас над руу залгахдаа байнга станц түлхүүрээ авмаар байна л гэж залгадаг байсан. Бүр сүүлдээ танай нөхөр чинь чамайг голоод өөр хүүхэнтэй явцан юм биш үү ч гэж ярьж байсан. Би тэр үед сэтгэлийн дарамтад их орсон байсан. Ажил ихтэй мөн өөрөө явж чаддаггүй учраас ах, эгч, найз нөхдөө гуйж гадуур хайдаг байсан. Тэгээд хайж байх явцдаа зургадугаар сарын 22-нд ахыгаа гуйгаад камерын бичлэгийг нь хараад хаашаа ямар хүнтэй явсан байна тэрийг мэдээд өгөөч ээ гэж гуйгаад ахыгаа ажил руу нь явуулсан. Гэвч камерын бичлэгийг үзүүлээгүй. Танай дүү чинь камер унтраагаад түлхүүр аваад явцан гээд гадуур л явсан гэсэн итгэл үнэмшлийг түрүүлчихсэн. Ингэж явсаар долдугаар 8-ны өдөр нөхрийнхөө цогцсыг өтөж өмхийрсөн байдалтайгаар тухайн компанийн байрны хонгилоос хүлээж авсан. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр манай нөхрийн хэрэг шалгагдаж эхэлсэн. Долдугаар сарын 17-нд би хамгийн анхныхаа мэдүүлгийг өгсөн. Хохирогчийнхоо хувьд.  Мэдүүлэг өгснөөс хойш бүтэн нэг сарын хугацаанд нас барах үед яг хэдэн давхраас яаж унасныг мэдэж чадахгүй байсан. Гэтэл наймдугаар сарын 17-нд камерын бичлэг байна гэдгийг бидэнд мэдээлэлсэн. Бүтэн нэг сар бид нараас нуусан байсан.


-Шүүх эмнэлгийн дүгнэлт юу гэж гарсан бэ?
-Би наймдугаар сарын 5-ны өдөр цагдаагийн байран дээр очиж шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаж цогцсын байрлалыг харахад унаад ямар ч амьд үлдэх боломжгүй байдалтай байсан. Хоёр мөрөн дээрээ тогтсон, толгой нь цээжрүүгээ яваад орчихсон, тархи нь хоёр хуваагдаад салчихсан байдалтай байсан. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтээр ходоод нь хоосон гэж гарсан. Ходоод хоосон гэж гарахаар хүн дор хаяж 48 цаг амьд байдаг гэсэн. Ингээд бүх хариунууд хоорондоо зөрөөд байсан. Тухай үед архины хувь хэмжээ 2.4 гэж гарахаар нь би мэдэхгүй учир бага хувь гэж ойлгоод байсан. Ингээд судлаад үзэхэд 2.4 гэдэг нь тасралтын өмнөх зэрэг буюу тэнцвэрээ олж явж чадахгүй болох юм байна лээ. Тэгээд бид нар камерын бичлэг үзье гэсэн чинь мэргэжлийн хяналтаас дүгнэлт гаргана тэрний дараа хавтаст хэрэгтэй танилцуулна тэр үед камерын бичлэгийг үзүүлнэ гэсэн. Би тэр үед хоёр сарын турш яагаад яаж унасан юм бол гэж бодоод сэтгэлийн хямралд орсон байдалтай байсан. Тэгээд аравдугаар сарын 18-нд бид нар камерын бичлэгийг үзэхэд манай нөхөр цоо эрүүл байсан. Би яагаад цоо эрүүл байсан гэж хэлж байна вэ гэхээр миний нөхрийн баруун гарын хуруунууд байхгүй, зүүн гарын хоёр хуруу байхгүй, гурван хуруу нь нийлсэн, ерөнхийдөө хоёр хуруутай. Мөн хөлний хуруунууд ялгаагүй адилхан хоёр эрхий хуруу байхгүй. Хоёр эрхий хуруу байхгүй учраас тэнцвэрээ олж явахдаа хойшоо гэдийж явдаг хүн. Тийм хүн чинь тэгж аймар согтох нь байтугай зүгээр жоохон балгасан байхад л тэнцвэрээ алдаад явж чаддаггүй болдог юм. Тэгээд ээж бид хоёр камерын бичлэг үзэхэд л архи уугаагүйг нь мэдэгдэж байсан. Бүх хариу зөрсөн. Мөн миний нөхрийн алга болдог өдрөөс эхлээд өдөр болгон залгаад станц түлхүүр нэхээд байсан хүн алга болсон буюу нас барсан өдрөөс нь хойш миний нөхрийн утсыг хэрэглээд явж байсан зэрэг маш олон баримтууд гарч ирээд байсан.

-Яагаад олон нийтэд цацах болсон бэ?

-Нэгд, аравдугаар сарын 18-нд очоод хавтаст хэрэгтэй нь танилцахад бүх юм нь зөрөөд ойлгомжтой болчихсон дээрээс нь цагдаа юу гэж хэлсэн бэ гэхээр угаасаа энэ компани чинь та нарт мөнгө өгье гэж хэлж байна. Мөнгийг нь аваад ингээд салчихвал яасан юм гэсэн ухааны юм ярьсан. Мөн би яагаад 3 сар чив чимээгүй явсан бэ гэхээр цагдаагийн зүгээс бидний үйл ажиллагаанд саад болж болохгүй, ямар ч мэдээлэл гадагшаа задруулж болохгүй гэсэн учраас би хүлээж, итгээд 3 гурван сар хүлээсэн. Цагдаагийн үйл ажиллагааг хараад би маш их хямарсан. Бүх зүйл нөгөө компанийн талд яваад байсан.

Хоёрт, тэр компани ямар ч хүн чанаргүй зан гаргасан. Бид нар энэ хэргийг үйлдвэрийн осол гэж үзүүлээд мөнгө авах гээд яваад байгаа юм бол биш. Хамгийн гол нь тэр компани долдугаар сарын 8-нд миний нөхрийн цогцсыг надад өтөж өмхийрсөн байдалтай хүлээлгэн өгсөн. Долдугаар сарын 23-нд гүйцэтгэх захирал нь ирээд яваад байсан. Ирэх болгонд нь бид нар нэг л зүйлийг хэлдэг байсан. Бид нарыг ядарсан амьдралтай гэж хараад хэдэн төгрөг өгөөд болгочихно гэвэл эндүүрэл. Миний нөхрийг адгийн архичин юм шиг эсвэл амиа хорлогч шиг харагдуулах гэж үзэх юм бол та нартай явдаг газраар нь явна гэдгийг хэлж байсан. Ингээд яг тэгж хэлсний дагуу миний нөхрийг адгийн архичин юм шиг дүр зурагтай харуулчихсан. Дээрээс нь тэр компанийг ирэх бүрт бид хоёр та нар хэзээ уучлалт гуйх гэж байна гэж асуудаг байсан. Тэгэхэд урдаас албан ёсны хариу гараагүй учраас бид уучлалт гуйж чадахгүй гэдэг байсан. Энэ чинь зөвхөн тэр хариунаас болж уучлалт гуйх асуудал биш. Би эр нөхрөө алдчихсан, миний охин эцэггүй өсөх болчихоод байна. Энэ уучлалт гуйх асуудал бол хүн ёсны уучлалтын талаар бид ярьж байгаа юм. Хэрвээ тэр компани албан ёсны уучлалт гуйсан бол бид хоёр арай ч ийм үйлдэл гаргахгүй байсан юм. Хамгийн гол нь мэргэжлийн хяналтын хариу юу гэж гарсан бэ гэхээр мэргэжлийн хяналтын буруу энд байхгүй цагдаагаас цаанаас нь бүрдүүлж өгч байгаа материал нь миний нөхрийн бүхэл бүтэн зургаан сар тэр компанид ажил үүрэг гүйцэтгэсэн байхад мэргэжлийн хяналт руу явуулсан материал нь ердөө л амиа алдахаас өмнөх дөрвөн өдрийн рабартын тэмдэглэл байсан. Мөн CD-н дээр бичлэгийг хуулж явуулаагүй, харин зураг хэлбэрээр тэдээс тэдэн секунданд ингэв гэсэн тайлбартайгаар явуулсан байгаа юм. Хэрвээ мэргэжлийн хяналт руу бичлэг хэлбэрээр явуулсан бол тэр хүний алхааг хараад согтуу байн уу, үгүй юү гэдгийг мэдэх боломжтой байсан байх. Ердөө л 12 асуултын 11 нь архитай холбоотой байсан.  Үлдсэн нэг асуулт нь өөрөө хийх ёсгүй байсан ажлаа дурандаа хийсэн гэсэн асуулт байсан. Миний нөхөр хэзээ ч тийм хүн биш, хүний хий гэсэн юмыг хийдэг тийм л хүн. Хамгийн гол нь компани ч тэр цагдаа ч тэр юун дээр ажилласан бэ гэхээр архины хувийг өндөр гаргасан, байнга хийдэг ажлаа зөвхөн тэр өдөр миний нөхөр дурандаа хийсэн болгож харагдуулсан. Хамгийн гунигтай нь миний нөхөр гэмтэй, тэр компанийн нэр төр цэвэр үлдэж байгаа юм.

-Та талбай дээр суулт хийгээд  зургаа хонож байнаЭнэ хугацаанд тантай төрийн байгууллагуудын  холбогдох албан тушаалтнууд ирж уулзсан уу?
-Амралтын хоёр өдрөөр цахим хуудсаар иргэд энэ асуудлаар их ярьсан. Тэрний хүчинд өчигдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос ирсэн. Тэгэхдээ зүгээр мэдээ бэлтгээд явсан. Мөн Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх Үүрийнтуяа гэж хүн ирсэн. Тэр хүнд бол яг бодит юмыг харуулсан. Цогцосны олдсон зургийг харуулаад ийм цогцосноос ингэж архины хувыг гаргаж болдог юм уу гээд үзүүлсэн. Мөн бичлэг баримтуудыг бүгдийг нь тайлбарлаж харуулсан. Тэгэхэд тэр хүн толгой сэгсрээд “ингэж шалгаад ингэж дүгнээд байхдаа яах вэ дээ” гээд бид хоёрыг та хоёр маргааш аравдугаар сарын 28-нд фэйсбүүкээрээ бичсэн ил захидлаа өргөдөл болгоод баримт нотолгоонуудын хамт Ерөнхийлөгчийн тамгын газарт ирүүлэхийг хүссэн. Бид нар та хоёрт хүсэж байгаа гурван шаардлагын чинь дагуу туслахыг хичээх болно гэсэн. Тэгэхдээ гурван шаардлагын хамгийн гол шаардлага бол шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах юм. Энэ суултыг эхлэхээс өмнө аравдугаар сарын 28-нд шүүх эмнэлгийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж жагссан. Тэгэхэд шүүх эмнэлгийн өргөдөл гомдол хариуцсан дарга Энхамгалан гарч ирсэн. Тэр үед бидэнд та одоо боль бид нар танай худтай чинь тохиролцсон гэж хэлсэн. Би хадам ээжтэйгээ ярьж тохирсон болоод ингэж явж байгаа. Тэгэхэд л худлаа хэлээд байгаа нь сонин байгаа юм. Ингээд бид хоёр маргааш буюу аравдугаар сарын 29-нд компанийн гадаа суулт хийсэн. Тэр компани хариуцлага хүлээхгүй, уучлалт гуйхгүй байсан учраас суусан. Тэр үед миний нөхөрт хамгийн сүүлд түлхүүр өгсөн гээд байгаа Мядаг гээд эмэгтэйтээ уулзсан. Тэр эмэгтэйтээ уулзаад хоёр зүйлийг маш тодорхой болгосон. Нэгд, түлхүүр өгөхөөс нь миний нөхрөөс архи үнэртэхгүй байсан гэдгийг тогтоосон. Хоёрт, тийм ажлыг миний нөхрөөр болон бусад хамгаалагчдаар байнга хийлгэдэг байсныг тодорхой болгосон хэдий ч тус байгууллага уучлалт гуйгаагүй асуудал шийдэгдээгүй учраас өнөөдөр бид ингээд суулт хийгээд байж байна.

-Гурван шаардлагыг уншигчдад дахин нэг сануулж хэлж өгнө үү?
-1. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах
 2. Улсын мөрдөн байцаах тасагт энэ хэргийг шилжүүлэх
3. Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг дахин гаргуулах гэсэн гурван шаардлага байгаа.

-Энэхүү гурван шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд та тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдсэн шүү дээ?
-Арваннэгдүгээр сарын 1-ээс 14 хоногийн хугацаатай суулт хийх зөвшөөрөл авсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суулт зарлаж байгаа учраас хамаагүй урт цаг өгдөггүй юм байна. Үдийн 12 цагаас 16 цагийн хооронд Сүхбаатарын талбайд суулт хийх цаг авсан. Одоогийн байдлаар ээж бид хоёр зургаа дахь өдрөө зогсож байна. Ерөнхийлөгчийн зөвлөх нь гарч ирснээс өөрөөр ямар ч ахиц гараагүй байна. Бүгд л нүдгүй, чихгүй юм шиг явж байна. Бид хоёрын шаардаж байгаа эхний хоёр хүсэлт биелэхгүй бол өлсгөлөн зарлана. Гэхдээ Монгол Улс чинь төртэй,  засагтай, олон улсын гэрээ конвенцод нэгдсэн орон учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай коневенцынхоо дагуу Хүний эрхийн хороонд хандана. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ингэж харж байна гэдгийг би бүх баримтаар гаргана. Ингэснээр Монгол Улсын нэр олон улсдаа байхгүй болно гэсэн үг. Ганц хүний хэргийг шийдээд өгчих хүчин чадал энэ төрд байхгүй байгаа юм шиг байна.

-Таны энэ тэмцлийг маш олон хүн дэмжиж байнаОдоогийн байдлаар хэдэн хүний гарын үсэг цугларсан бэ?
-Одоогийн байдлаар 2300 хүний гарын үсэг цугларсан. Талбай дээр ирээд гарын үсэг зурж байгаа иргэдийг сонсоход ганц манай гэр бүлийн асуудал биш 40, 50 хувь нь яг ийм асуудлаар хэргээ хаалгасан байсан. Ээж бид хоёрын хувьд баримт нотолгоонуудаа олоод авцан болохоор ингэж явж байгаа юм. Энд бүхэл бүтэн Монгол Улсын эд эс болсон гэр бүлийн асуудал яригдаж байна. Бид хоёр бол хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч хүнээс гуйхгүй өөрсдөө амьдралаа авж байгаа. Үүгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боломжийг нь бүрдүүлээд өгчих юм бол бүхнийг чаддаг юм гэдгийг л харуулах зорилготой амьдарч байсан. Хүн ямар ч байдлаар ажлын байрандаа амиа алдаж болно. Гэхдээ хүн ёсоор уучлалт гуйхгүй худлаа дүгнэлт гаргаад байгаа нь шүүх эмнэлэг, цагдаа тэр компанийн талд ороод байгааг харуулаад байгаа юм.

-Ярилцлагын төгсгөл та манай уншигчдад, иргэдэд хандаж юу хэлэх вэ?
-Би ээжтэйгээ хийж буй энэхүү тэмцлээрээ Монголд мөнгөнөөс илүү нэр төрөө эрхэмлэдэг гэр бүл байдаг юм шүү гэдгийг л харуулна. Бид нар өөрсдөө ийм байдлыг бий болгосон юм байна гэдгийг Сүхбаатарын талбай дээр ирээд уулзаж байгаа хүмүүсээс ойлгож авлаа. Хэрвээ энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, бүх үйл ажиллагаа хууль журмынхаа дагуу явж чадах юм бол дараа дараагийн хэрэг дээр ийм зүйл гарах нь бага болох юм. Хэдийгээр Болороо гэдэг иргэний асуудал яригдаж байгаа боловч цаанаа маш олон иргэдийн асуудал бас яригдаж байгааг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0
9 Сэтгэгдэл

9 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо

10/12/2019, 13:11

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

10/12/2019, 13:08

Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал

10/12/2019, 13:05

Иргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ

10/12/2019, 13:00

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

5/12/2019, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

5/12/2019, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

5/12/2019, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03