iNet.mn дагах

“Тавь гаруй жилд бид юу эсийг үзэж, хамт өнгөрүүлсэн гэх вэ”

Хүний амьдралын хагас зуун жил гэдэг богино хугацаа биш. Ухамсарт амьдралынхаа 53 жилийг хамтдаа өнгөрүүлж, найзалж нөхөрлөхийн сайхныг ойр тойрныхондоо харуулж, мэдрүүлж, гайхуулж яваа гурван эрхмийг “Андууд” буландаа урилаа. Цаг хугацааны аясад бие биенээ улам бүр үгүйлэн санаж, хэд хоног холдохоороо “Чи ямар уддаг юм” хэмээн тунирхдаг тэд залуу үедээ анд нөхдийн нөхөрлөл, үнэ цэнийг үлгэрлэсээр явна. Эд бол ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, МҮБХ-ны дэд тэргүүн асан Д.Данзан, МУИС-ийн Матетатикийн тэнхимд насаараа багшилсан Г.Лхагва нар юм. 
 
-Хамгийн сүүлд та гурав хэзээ уулзав?
-Ж.Б: Өчигдөр орой уулзаж, жаахан ярьж суулаа. Ер нь найзууд, андууд гэж юу юм бэ гэдэг талаар л хууч хөөрцгөөсөн хэрэг. Энэ үг их олон утгатай юм байна. Гэхдээ, андгай тавих гэдэг утгаараа илүү хүчтэй ч байж мэднэ. Уг нь бид дөрвүүлээ байсан юм. Нэг найз маань залуугаараа бурхан болсон. Гэхдээ би найзыгаа талийгаач гэж хэлж чаддаггүй дурсахдаа муу Банзрагч минь л гэдэг. Насан багаасаа үерхэж нөхөрлөсөн найзаа ийм хурдан хүний хорвоогоос явчихна гэж хэн санах билээ. Би үүнтэй одоо хүртэл эвлэрч чаддаггүй. Манай энэ Лхагва математикч хүн. Насаараа МУИС-ийн Математикийн тэнхимд багшлаад гавьяаныхаа амралтад гарлаа. Тооны хүн хэр нь үгийн баялаг сайтай, найз нөхдөөрөө хөдөө гадаа их явна аа, бид. Тэгэхэд урьд хожид сонсч байгаагүй шинэ үг хэрэглэнэ. Тунчиг оноож хэлэхийг нь яана аа. Бид гурав хэд хоног бие биентэйгээ уулзахгүй удахад үгүйлэн санана. Би 2010 онд Мексик рүү олон улсын хуралд явдаг юм. Хурлаа тарж буудалдаа ирчихээд вайбараар Лхагватайгаа нэг яръя гэж байтал Лхагваагийн дуудлага орж ирлээ. Тэрүүхэн хооронд “Би залгав уу, Лхагваа залгав уу” гэж гайхаж байсан. Бидний бодол санаа ингэж огтлолцдог. Уржнан би Америкт хүүхдүүд дээрээ очоод 20 гаруй хоночихоод ирсэн Данзан маань “Ямар уддаг юм. Би их саналаа” гэж байна. Лхагваа бид хоёр л санана энэ тэр гэж ярихаас биш Данзан барагтай бол хэлдэггүй хүн. Тэгэхэд л амнаас нь сонсдог юм байна шүү. Ноднин Лхагва маань гэр бүлээрээ хөдөөгүүр явсан хойгуур Данзан “Лхагвааг санаад байна. Хэзээ ирэх юм бол” гэнэ. Данзан маань санаж байгаагаа нуугаад байдаг байсан болохоос бид хоёр шиг л байсан юм билээ. Уулзахаараа яриад салахгүй. Бид гурвын дунд “Би үүнийг хэлчихвэл Данзан эсвэл Лхагваа юм саначих болов уу” гэдэг зүйл лав байдаггүй юм билээ. Ерөөсөө хэлэх ёстой зүйлээ шууд л хэлдэг.

Д.Д: Бурхан болсон найз маань газар авч бид дөрөв лагер дээр хөрш болсон юм. Түүнийхээ ачаар л өглөө, үдэшгүй нэгнийхээрээ орж гарч хамт байцгааж байна.

Г.Л: Бямбаа бид хоёр байхад Данзан байхгүй бол үгүйлнэ, хаана яваад байна гээд утасдана. Гэртээ байвал “Яагаад гарч ирэхгүй байна” гэнэ. Би одоо боддог юм. Хүнд ханилсан хань, эцэг эх, үр хүүхэд мэдээж дотно. Гэтэл найзууд бүр хамгийн дотор талд байдаг юм байна. Ханьдаа, үр хүүхдэдээ, аав ээждээ хэлэхгүй зүйлээ найздаа хэлнэ. Бид гурав харцаараа, байгаа байдлаараа нэгнийгээ ойлгодог болжээ. Хүний хань л тийм байгаа байх. Гэтэл бид гурвын нөхөрлөл ч нэгнийгээ ингэж ойлгож мэдэрдэг болгосон байна.

Д.Д: Монголчууд тавь хүрсэн хүнийг сургаж болдоггүй таван нохойг холбож болдоггүй гэдэг. Гэтэл бид шууд л хэлмээр байгаа зүйлээ нэгэндээ хэлнэ. Хэн хэн маань хүлээгээд авчихаж л байгаа юм. Санаа сэдэл нь зөв юмны төлөө шүү дээ. Тэгэхээр нэг талаас тавь хүрсэн хүнийг сургаж болдоггүй гэдэг худлаа юм шиг.

-Та гурав нэгнийгээ анх хэзээ харж байв. Өргөн уудам хорвоо ертөнцөөс нэгнийгээ олж нөхөрлөөд хагас зуун жил хэдийнэ өнгөрчээ. Дурсах, санах зүйл бишгүй байгаа болов уу?
-Ж.Б: Бид нөхөрлөөд 53 жил хэдийнэ өнгөрчээ. Ховд аймгийн Дарви сумын уугуул хүмүүс. Лхагваатай 12  км, Данзантай 20 гаруй км-ийн зайтай газар төрсөн юм билээ. Би сүүлд машинаар явж үзсэн. Бид дөрвүүлээ их сайхан нөхөрлөдөг байсан гэж түрүүнд би хэлсэн шүү дээ. Бурхны орноос Банзрагч найз маань энэ ярилцлагад бидэнтэй хамт орж байгаа байх. Тавдугаар ангиас Лхагва бид хоёр нэг анги Данзан нөгөө бүлэгт суралцсан.


Г.Л: Хэдийгээр нэг сумынх ч нэгнээ нэгдүгээр ангидаа харж байгаагүй. Би аймгийн төвд өссөн. Тавдугаар ангид манай хоёр аймаг руу шилжиж бие биенээ олж найзалсан гэсэн үг. Нэг ангийн найзууд зөндөө ч бид биесээ олсон, эртний ерөөлөөр учирсан андууд гэж бодож явдаг.

Д.Д: 1966 оноос хойш л хамт явна, бид. Нэгнийгээ ямар ч цаг үед нь орхиогүй, одоо ч бүр холдохоороо биесээ санаад байдаг болжээ.

-Тэр үед амьдралын нөхцөл ямар байв. Лхагва багш сэхээтэн айлын хүүхэд байсан гэж сонслоо?
Ж.Б: Амьдралын хувьд харилцан адилгүй. Миний аав, ээж хоёр малчин. Хоёул арай л эрт бурхны оронд одсон. Данзангийн аав, ээж хоёр мөн малчин. Манай Данзангийн ээж биднийг дөрөвдүгээр ангид байхад цэл залуугаар бурхан болсон. Би айлын ууган хүү, Данзан ч мөн ижил. Ээжийн тухай Данзангийн хажууд ярихад их хэцүү байдаг байлаа. Харин манай Лхагва сэхээтний хүүхэд. Аав нь УБХ-д гурван удаа сонгогдсон, аймгийн орлогч дарга, сумын дарга, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга зэрэг албыг хашиж явсан хүн байсан.

Г.Л: Аавын үед бичиг үсэгтэй хүн ховор байсан юм билээ. Манай аав бичиг үсгийн бүлгэмээс бичиг үсэгт тайлагдаад ня-бо хийж ажлын гараагаа эхэлсэн хүн байсан.

Д.Д: Лхагва маань Их сургуулийн багш болсон хойноо ч ээжтэйгээ хамт амьдарсан. Тэрний давуу тал одоо хүртэл найзад маань харагддаг. Аливаад их нухацтай, ул суурьтай, хашир хандана. Хоорондоо маргалдаж мэтгэлцэж байгаад Лхагваагийнхаа үгийг дагахаас өөр замгүй болдог шүү. Маргалдаж байсан улс яах вэ дээ, тайвшраад Лхагваагийнхаа үгээр шийдээд явах жишээтэй.

Г.Л: Айлын том хүүхдүүд их өөр. Данзангийн ээж багад өнгөрсөн бүх дүү нар нь аав болоод Данзангийн амыг харж өснө. Бямбаагийн хувьд ч амьдрал нь ялгаагүй. Харин би бол айлын бага. Ах, эгч нарынхаа ивээл дор ээжтэйгээ ойр өссөн. Аравдугаар ангиа төгсөхөд Данзан бид хоёрт хоёуланд нь гадаадад сургуульд явах боломж байсан л даа. Гэтэл Данзан олон өнчин дүүтэй, намайг явах гэтэл ээж маань “Чамайг явчихаар би яах юм” гэсэн. Ингээд бид хоёр хоёулаа больж, МУИС-ийн физикийн ангийг Данзан, би математикийн ангийг авсан. Сургуулиа төгсөөд хоёулаа МУИС-таа багшаар үлдсэн ч Данзан маань сүүлд өөр салбарт ажиллах болсон доо.

Ж.Б: Надад улирлаар онц гарч байсан түүх байдаггүй. Дунд ч гарч байгаагүй, нэг тийм хурган зальтай байсан юм шиг байгаа юм.

Д.Д: Заль гэдэг их муухай үг. Бямбаад муу заль байхгүй, сүйхээтэй сэргэлэн л зантай. “Түүх дээр би өнөөдөр асуугдаад онц авчихаар юм байна” гэсэн үедээ гараа өргөөд асуугаад дүнгээ авчихдаг сэргэлэн л хүүхэд байсан.

-Гурван өөр араншинтай хүүхдүүдийг тухайн үед юу нэгтгэж байсан юм бол. Одоо ч бие биенээ харцаараа ойлгодог болсон байлгүй дээ?
-Г.Л: Бид юугаар холбогдсон юм бэ гэж өчигдөр жаахан ярьж суулаа. Гарал үүсэл, нутаг ус нэг, дээрээс нь нэг анги гээд олон л зүйл байх шиг. Ааш зан гурвуулаа тэс ондоо. Бямбаа хурц, би тайван, Данзан ч өөр. Үзэл бодлын хувьд холбох нэг л зүйл байна. Нутгийн гэхэд олон хүмүүс бий. Тэр болгонтой бид нөхөрлөдөггүй шүү дээ.

Д.Д: Хошин шогийн мэдрэмж биднийг их нэгтгэсэн юм шиг. Бямбаа бид хоёр сургуулийнхаа  шинэ жилээр алиалагч болдог байлаа. Бид хоёр л хошин шогийн мэдрэмжтэй юм уу гэхээр үгүй, Лхагваа бүр бид хоёроос давсан мэдрэмжтэй. Энэ бол биднийг нэгтгэх сэжүүр байж таараа.

Ж.Б: Ямар ч үед бид нэгнийгээ их өмгөөлж хамгаалдаг байжээ. Хаа ч явсан хамт явдаг байлаа Лхагватайгаа. Биднийг багад хүүхэд болгон Буянт гол дээр тэшүүр /канкий/-гаар тоглоно. Нэг удаа тоглож байтал Лхагва айхтар норчихдог юм байна. Ээжид нь юу гэж хэлэх вэ гээд санаа зовсон гэж жигтэйхэн. Тэр үед Ховдын театрын яндангаар ус гоожоод мөс болж тогтдог байсан юм. Гэнэт тэр санаанд ороод “Лхагва маань театрын хажуугаар явж байтал гэнэт дээрээс ус асгараад хамаг хувцас нь норчихлоо” гэж хэлэхэд ээж нь “Миний хүүгийн хувцас хунар” гээд уулга алдаад сольж байж билээ. Хэрэг хийсэн атлаа хийгээгүй мэтээр хэлж бие биенээ хамгаалж байж. Данзангийн аавын бие биднийг наймдугаар ангид байхад гэнэт муудаад “Улаанбаатар явахаас өөр эмчилгээгүй” гэлээ. Тэгэхэд муу Данзангаа их өрөвдөж, ээжгүй хүн аавгүй болчихвол яана аа гээд их ч сэтгэл чилээж байсан. Есдүгээр ангиасаа бараг эднийд байсан даа. Олон өнчин дүү нартай амьдрал хүнд байхад нэг хоолны сав нэмэгдээд айлын хоол хороож л явсан.  
  
-Багаасаа л амь нэгтэй байж шүү дээ?
-Ж.Б: Тэр ч тийм шүү. Нэгнээ гэсэн халуун сэтгэл л гардаг байлаа.

Д.Д: Аравдугаар ангиа төгсөөд Дарвиас УАЗ-53 машинаар хот руу сургуульд явж байгаа юм. Жолооч маань хүмүүс суулгачихаад архи уугаад долоо хонож байж хотод ирсэн. Биднийг хүртэл анх удаа тэр хүн архи уулгачихдаг юм байна. Дарвиас гараад 200 хүрэхгүй үгүйтэй км яваад Говь-Алтайд хонолоо. Өглөө машиндаа суух гэтэл жолооч “Тэр гурван хүү дэлгүүрээс нэг, нэг шил архи ав” гэлээ. Авах л ёстой юм байлгүй гээд аваад суугаад явж байтал замдаа зогсоод нэг шил архиа, халуун савны таглаатай аваад ир гэдэг юм байна. Уухгүй гэтэл “Их сургуульд орж байгаа том хүмүүс уух ёстой” гээд нэг нэг татууллаа. Гурвуулаа согтсон. Тэр үед бид гурав томчуулаас илүү даруулгатай байж гэж одоо боддог юм. Дуртайдаа уусан биш тэр хүнээс эмээсэндээ хүндлээд нэг татчихаад согтоод зөрж өнгөрсөн машин руу чулуу шидэж дэггүйтэж явсан үе бидэнд бий. Архи гэгч тийм л аюултай эд.

Г.Л: Энэ гурав их хүмүүжилгүй хүмүүс байсан байгаа биз. Тэр үед би ээжтэйгээ онгоцоор хот руу ирсэн юм. Манай талийгч найз Банзрагч энэ гурав машинаар ирж явах замдаа ингэж хөглөхгүй юу. Би 30 гартлаа архи амсаж үзээгүй. Гэхдээ ээжтэй биш энэ гуравтай машинаар хот руу ирсэн бол бас дагаад зүггүйтэх л байсан байх. Онгоцоор явсан тэр үед бас эвгүйтсэн. Онгоц осолдчих гээд тэрүүхэндээ бөөн сандраан болж байсан ч азаар бүх зүйл ард хоцорсон. Би одоо онгоцонд суухаас жийрхдэг. Ах маань 1973 онд онгоцны ослоор өөд болсон.

-Мэргэжил сонгоход бие биендээ нөлөөлсөн үү?
-Д.Д: Би Их сургуулийн Утга зохиолын ангид элсэх сонирхолтой. Хуваариа дураараа сонгох эрхгүй үе. Миний дотны нэг найз маань шүлэг оролддог. Тэр маань “Би Утга зохиолын анги авъя. Чи өөр хуваарьт өрсөлд” гэдэг юм байна. Тэгээд л би физикийн анги авсан, ингэлээ гээд би муудаагүй.

Г.Л: Бидний эргэн тойронд тухайн үед Дээд сургууль төгссөн хүн ховор байсан. Учиргүй зөвлөх ч хүн байхгүй. Би багаасаа л багш болно гэж төсөөлдөг, тэгж ч тоглодог байсан. МУИС-ийн Математикийн анги гэхээр бараг хүн сурдаггүй юм шиг тухайн үед санагдана. Гэхдээ ер нь ч тийм байсан юм билээ. Тэгээд л сонгочихсон.

Ж.Б: Манай ангиас хамгийн эрт мэргэжлээ сонгосон хүн уг нь би юм шүү дээ. Эд нар намайг мэднэ дээ, багадаа хунзны /төмөр хайрцагны булан дахь төмөр/ төмөр хурцлаад хулганы гэдсийг онгойлгож байсан хүн. Мэс засал хийх гэж байгаа царай нь тэр. Одоо бодоход жаахан зэрлэгдүү байжээ.   

Г.Л: Хаашдаа ч эмч болж чадахгүй юм байна гээд түүнийгээ хулгана дээр л гүйцээж байсан юм байлгүй дээ.

-Та гурав өмөг түшиг үнэнч нөхөрлөлийн үлгэр дуурайлал нар ажээ. Нэгнийгээ алдаа дутагдлыг хэлнэ биз. Эргээд найзуудынхаа ямар зан чанарыг хамгийн их үнэлдэг вэ?
Д.Д: Бямбадорж маш яаруу. Бусад нь дүүрч ерөөсөө л яаруу л гэж тодорхойлно. Манай Банзрагч найз маань маш их хөдөлмөрч хүн байсан. Үүнээсээ болоод эрүүл мэндээ хайхраагүй. Их сургууль төгсөөд багшаар үлдэх байсан ч үйлдвэрт ажиллаад төлөвлөгөө давуулж биелүүлээд эрүүл мэндээ хайхралгүй явсан нь том дутагдал байсан. Лхагваа маш туранхай. Туранхай гэдгийг би дутагдал гэж хэлнэ. Өндөр нь 164, жин нь 63 кг. Дутагдал олдохгүй байгаа учраас ямар нэг юмыг Лхагваа дээр хэлэх ёстой. Бямбаа гэхэд яаруугаас болж конкурстдаа алдаа гаргаж Анагаахын сургууль авч чадаагүй. Гэхдээ Хуулийн дунд сургуульд орж дараа нь Москвагийн их сургууль дүүргэсэн нь Бямбаагийн хувьд буруудаагүй. Алдаагаа зөв болгож хувиргадаг хувь заяаны тавилан нь юм уу даа.

Ж.Б: Данзан бид хоёр айлын том. Айлын томуудад нэг зовлон бий. Ах хүн дүү нараа зараад сурчихсан байдаг. Лхагва айлын бага. Мэдээж ээждээ туслана. Одоо Лхагва шиг гэрийн ажилд сайн хүн бидэнд дунд байхгүй. Данзан бид хоёр хоол хийх, хувцас хунар угаах тал дээр маруухан. Сүүлд хойно сурч байхдаа би хоол хийж сурсан. Хамгийн сайхан хоолны жор зохиодог байлаа. Одоо л хийхгүй байгаа болохоос нохой хамартаа хүрвэл усч гэгчээр хоол хийвэл хийнэ шүү. Эндээс эргээд харахад бид гурав хүн чанараа огт гээгээгүй юм байна. 2010 онд Банзрагч маань бурхан болчихлоо. Бидний хувьд маш хүнд цаг үе. Лхагваа маань 2016 оноос хойш өвдөөд ганц шил юмны бөглөө мултлах хэрэглээнээс ч гарлаа. Энэ нь ч дүүрч, бүр санаа зовоод болдоггүй. Нэг өдөр би “Лхагваа би чамайг үхчихвэл яах юм бэ. Чи өөрийгөө боддоггүй юм гэхэд намайг бод л доо” гээд уйлчихсан. Тэр үгийг би одоо хүртэл боддог. Одоо найз маань бие нь сайхан болчихоод байгаа нь энэ. Хүн өөртөө хайртай шиг хүний харилцааны хэрэгцээг бид гурав шууд нэгэндээ хэлдэг. Энэ нь хүн өөртэйгөө харьцаж байгаа мэт санагдана шүү дээ. Бид гурвын хувьд ерөөсөө л энэ. Данзантай, Лхагваатай харьцахад бид өөрсөдтэйгээ харьцаж байгаа юм шиг. Ямар сайндаа би
Балчирхан бага насандаа дотносож найзалсан
Бараан цагаан амьдралыг хамтдаа туулсан
Хүн атаархам нөхөрлөлийн түүхтэй
Хүнлэг ариун найзууд минь ээ гэж би шүлэглэсэн. Бид зөндөө найзтай. Гэхдээ энэ гурвыг маань гүйцэх нь хэдсэн билээ дээ.

Д.Д: Ардын эмчилгээ, анагаах ухаан хоёроо манай хүн тууштай хэрэглэж эмчлүүлсний үр дүн л дээ. Манай Лхагваа их тууштай, тайван дөлгөөн зантай. Банзрагч найз маань маш их өгөөмөр сэтгэлтэй хүн байлаа. Бямбаа УИХ-ын гишүүн байхдаа хуулийн давхардал хийдлийг маш сайн мэддэг байсан. Нэг хууль хэлэлцэж байхад “Наадах чинь тийм хуулийн тэр заалттай давхцаж байна” гэж хэлдэг байсныг тухайн үеийн спикер хэлж байсан. Тэр үед одоогийнх шиг 400 гаруй хууль байгаагүй биз. Гэхдээ манай хүний энэ чадварыг хэнтэй ч зүйрлэхгүй. Гурван найздаа зориулаад би гурвууланд нь шүлэг бичсэн. Өөр нэг сайхан чанар нь төрд олон жил явлаа, ёстой нэр цэвэр. Өө хайгаад ч олохгүй. Үүнд нь би баярлаж явдаг. Лхагваагийн хувьд нухацтай, тууштай бусдадаа нөлөөтэй. Маргалдаж байгаад Лхагваагийн амыг харчихад л зөв байдаг. Гурван найздаа гурвууланд нь зориулж шүлэг биччихээд байхад надад зориулсан шүлэг байхгүй /инээв/.

Г.Л: Данзандаа зориулж шүлэг бичмээр байна. Даанч “Миний улаан найз” гээд гарчгаас өөр зүйл гарахгүй шүү дээ. Би энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Хүн ер нь өөртөө их хайртай байх ёстой юм билээ. Манай энэ хоёр тэр тал дээр жаахан дутагдалтай. Нэг нь улс төр нөгөө нь олон нийтийн ажил хийгээд явчихсан. Би өөртөө анхаарах тал дээр арай илүү юм шиг байгаа юм. Бид найзуудаараа, гэр бүлээрээ Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялдаг. Энэ зун гэхэд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрладаг “Халзан” уулын рашаан руу явцгаасан. Манай найзууд бүгд халуун дулаан хүмүүс. Бямбаа гэхэд хүний өөрийн гэлтгүй бүгдэд ижил тэгж санаа тавьдаг, халуун сэтгэлээр хандана.

Ж.Б: Энэ заримдаа буруу юм билээ, Лхагва аа. Би эртээд цахилгаан шатанд нэг охин чихэвч зүүчихсэн явж байхаар нь “Миний дүү чи наад чихэвчээ боль. Сонсгол муудна” гэсэн юм. Тэгсэн “Таньд ямар хамаатай юм. Өөрийгөө хичээ” гэлээ. Тэр хүний буруу биш шүү дээ, би л илүү үглэсэн болж таараад байгаа биз.

Д.Д: Хүн тэгж хандсаны төлөө чи хэлэхээ больж болохгүй. Бид мэддэг чаддагүй зүйлээ залуу үедээ үлгэрлэж, хэлж байх ёстой. Би жишээ нь тамхи татаж байгаа охидуудад шууд хэлдэг. Зарим нь үг авна шүү.

-Нэгнээ уруу татаж буруу зүйл бишгүй хийлгэж байв уу. Та нарын яриаг сонсоод байхад Ж.Бямбадорж дарга л “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” байжээ дээ?
Ж.Б: Би дөрөвдүгээр ангиасаа эхэлж тамхи татаад 26 насандаа бүрмөсөн хаясан. Дунд нь Лхагваагаа тамхинд оруулаад дараа нь манай хүн бас хаясан даа. Сүүлийн үед Лхагва бид хоёр ууланд их алхаж байгаа. Нэг хүн алхдаггүй юм, тэр хүний нэрийг хэлээд яах вэ. /инээв/
Д.Д: Би бүтэн янжуур татаж үзээгүй. Энэ их сонин бас азтай тохиол. Наймдугаар ангид бид Хар ус нуурын хөвөөнд хадланд гардаг юм. Хар ус нуурын шумуулыг юутай ч зүйрлэхгүй шүү дээ. Шумуулнаас өөрийгөө хамгаалахын тулд нүүрэн хэсгээ тэр чигт нь даавуугаар ороогоод амаа ил гаргаад дүнсэн тамхи бүдүүн гэгч нь ороож асаагаад шумуулнаас хамгаалах гэж татсанаасаа болоод хахаж цацаад ухаан балартсан. Түүнээс хойш тамхи гэгч эдийг огт татаагүй. Дараа нь бид зун амарч яваад нэг удаа ч гэсэн шумуулны ач буянг хариулъя гээд би дээгүүрээ цээж нүцгэн майхнаа барьж билээ. Шумуулнаас өөрийгөө хамгаалах гэж тамхи татсан тэр үйл явдал намайг насанд туршид маань тамхитай нөхөрлүүлж хордуулаагүй юм шүү дээ.   

-Нэгэнтэйгээ маргах туних үе бишгүй гарна биз. Гэхдээ эвлэрэх орон зайг цаг ямагт үлдээж ирсэн нь өнөөдрийн та гурвын 53 жилийн нөхөрлөлөөс харагдаж байна. Хэн тань түрүүлж буулт хийдэг вэ?
-Г.Л: Найзууд гэхээр дандаа ярьсан, хөөрсөн инээсэн байхгүй. Ам муруйх үе хааяа гарна. Батхаан ууланд бид хэд гэр бүлээрээ амарч байтал Бямбаа, Данзан хоёр шатар тоглож байгаад буцсан, буцаагүйгээс болоод мууддаг юм. Өглөө нь Бямбаа майхнаасаа гарч ирдэггүй. Данзан босчихоод хөөргөө бариад эдний майхны урд хүн хартай яриа хөөрөө дэлгээд суугаад байдаг. Бямбаа гарч ирэх шинжгүй. Байдлыг харчихаад би Бямбаагийн майхан руу орж “Цаад Данзан чинь хөөргөө барьчихаад хүлээгээд байна. Чи босооч” гэлээ. Төд удалгүй босоод хөөрөг зөрүүлээд эвлэрч байх жишээтэй. Ер нь тэгээд олон жил нөхөрлөчихөөр хоорондоо муудлаа ч эвлэрэх нь амархан болчихдог юм билээ.

Ж.Б: Данзан бид хоёр л муудна шүү дээ. Лхагваа бол хорхойд хоргүй хүн. Хамгийн гол нь сэдэл нь дандаад надаас эхэлнэ. Буруутан нь Данзан болох мөртлөө сэдэл нь надаас гарна. Муудаад хамгийн ихдээ л нэг хононо, тэгээд эвлэрнэ.

-Хүний амьдралын нэг жарныг та гурав туулаад явж байна. Амьдралд юу эс тохиолдох билээ. Тэгэхэд л би хоёр найздаа маш их баярлаж билээ гэж бодож байсан үе тань хэзээ вэ?
-Ж.Б: Баярлах зүйл зөндөө. Баярлах, бахархах гэдгийг хамтад нь яримаар байна. Би яруу найраг ойлгох гэж оролддог хүн. Данзан маань эзэнтэй дууны уралдаанд “Намхай аварга” гэдэг дуу хийж түрүүллээ. Үнэхээр их баярласан. Найзаараа бахархаж, манайд тэмдэглэж байлаа. Лхагваад бол өвчнөө ялан дийлсэнд нь маш их баярласан, түүнээс илүү юм юу байх билээ. Би бага зүйлд баярлаж, гомддог хүн.

Г.Л: Би биедээ баярлаж байсан зүйл тоймгүй олон. Хүн жаргах, зовох цагт найз нөхөд хажууд байх хамгийн сайхан. 1973 онд оюутан болоод намар сангийн аж ахуйд явчихсан байхад ах маань онгоцны ослоор өөд болсон. Банзрагч, Данзан бид гурав Сангийн аж ахуйд хамт байсан, намайг явах болоход манай хоёр хамт явсан. Зовлон тохиолдоход найз нөхөд дэргэд байх л хамгийн том нөмөр нөөлөг. Энэ тавь гаруй жилд бид юу эсийг үзэж, хамт өнгөрүүлсэн гэх вэ.

Д.Д: Манай аавыг муудаад хэвтэхэд Бямбаа машинтай байсан. Тэгэхэд насан эцэслэтэл нь Бямбаа шинэ сүү уулгаж байсан. Гачууртад малтай айлтай ярьж тохироод сүү очиж аваад аавд хүргэж өгдөг. “Бөхийн өргөө”-ний барилга ид баригдаж байсан үе. Би өдөр шөнөгүй зүтгэж байсан цаг л даа. Тэгэхэд л манай Бямбаа миний арыг дааж, өдөр болгон шинэ сүү уулгаж байсан. Би унааны боломжгүйдээ биш ухаан дутсаных шүү дээ. Лхагваагийн хувьд би нэг удаа их эвгүй уурласан юм шиг байгаа юм. Тэгэхэд “Чи чинь намайг бодоход бурхны сургааль гээд бичээд байх юм. Тэрэнд уурын тухай байдаггүй юм уу” гэсэн. Тэр үг Далай багштай уулзаад үгийг нь сонссоноос хүчтэй байсан. Тэр цагаас хойш уурлахгүй байхыг хичээж байна. Хамаг муугийн гай уур уцаар. Түүнийг Лхагваа мөн ч жинтэй хэлсэн дээ. Миний хамгийн том алдааг засч өгсөн гэж боддог. 

Ж.Б: Данзангийн аав үнэхээр мундаг хүн байсан. Би өнөөг хүртэл тодорхойлж чаддаггүй ухааны ундарга болсон хүн байлаа.

-Хэзээ нэгэн цагт өөрийнх нь эсрэг ашиглана гэж өчүүхэн ч эргэлзэхгүйгээр сайн муугаа хуваалцдаг найзууд гэж байдаг. Нөхөрлөл дотроо их олон янз байх шиг байна?
Ж.Б: Байлгүй яах вэ. Маш олон жил нөхөрлөсөн найз бишгүй олон. Гэтэл нэг хүн шиг болох нь маш цөөхөн шүү дээ. Саарал ордноос гарсны дараа найзуудын мөн чанар жинхэнэ танигдсан даа. Москвад сурч байхад 1981 он шиг санагдаж байна Дарамын Батбаяр гуайн “Цахилж яваа гөрөөс” гээд тууж хэвлэгджээ. Би гайхаад л “Монголын уран зохиолд өөрчлөлт эхэлсэн байна” гээд тэр дор нь Данзан руу захиа бичлээ. “Цог” сэтгүүлд ийм хүний тууж гарчээ гээд бичсэн юм. Миний захиа Монгол руу долоо хонож хүрнэ, хариу нь 14 хонож ирдэг. Хоёр хоногийн дараа Данзангаас захиа ирчихсэн байна. Гайхаад задлаад үзтэл “Цог” сэтгүүлд Дарамын Батбаяр гэдэг хүний “Цахилж яваа гөрөөс” гэдэг тууж гарлаа. Ямар гоё гэж санана, чи уншаарай гэсэн байдаг байгаа. Чи бод доо. Сэтгэл санаа нь хүртэл ижил сэтгэж байгаа биз. Үүнийг Лхагваатай ярихгүй, уран зохиолоос хол. Тэгсэн хэр нь Лхагваагийн хөгжмийн мэдрэмж өндөр, бид хоёр нойл шүү дээ.

Д.Д: Бидэнд насаараа хамт ажиллаж байгаа найз нөхөд бий. Зарим нь тодорхой хугацаанд үерхэж нөхөрлөөд больчихно. Ямар нэг зорилготой байсан байж болно. Заримтай нь зан араншин таарахгүй. Харин бид гурав бол тэс өөр.

Г.Л: Манай хоёр монгол хэл, уран зохиолд сайн. Би тийм биш, цээж бичгэнд үг алдах энүүхэнд. Бид хань ижилтэй болоогүй байхдаа үерхэж нөхөрлөсөн. Одоо хүүхдүүд хүртэл хоорондоо сайхан нөхөрлөж байна. Аав ээжээс өвлөгддөг эд ажээ. Бидний хүүхдүүд өөр хүнтэй нөхөрлөхөөр зам мөрийг маань үргэлжлүүлэх байх даа гэж би боддог юм.  Тэр л сайхан.
скачать dle 12.0

Санхүү эдийн засгийн их сургууль дээр бакалаврын төгсөгчид блокчэйнээр дипломоо гардаж авлаа

Өнөөдөр, 15:53

Сарын 1,200,000 төгрөгийн цалинтай сайжруулсан шахмал түлш савлах ажилд 500 иргэнийг бүртгэж эхэллээ

Өнөөдөр, 15:47

С.Тулга: Бид дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж чадна

Өнөөдөр, 14:48

СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилов

Өнөөдөр, 14:10

Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав

Өнөөдөр, 14:07

“Аялгуут намар” тоглолтоо үзээд “Амжилт академи”-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцаарай

Өнөөдөр, 13:56

Монголчууд дэлхийн шилдэг боллоо

Өнөөдөр, 13:54

Монголын анхны хамтын нэрийн дэлгүүр нээлтээ хийлээ

Өнөөдөр, 12:34

Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов

Өнөөдөр, 12:31

Гашуунсухайтын уртын тээвэр зогсонги байдалд оржээ

Өнөөдөр, 12:29

Цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна

Өнөөдөр, 12:25

"Бүх нийтийн амралтын хоёр өдөртэй холбогдуулан ажлын өдөрт өөрчлөлт орохгүй"

Өнөөдөр, 12:23

Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаас буусан ч гишүүнээр үлдэх боломжтой

Өнөөдөр, 12:21

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо

Өчигдөр, 09:16

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав

Өчигдөр, 09:10

Монгол, ОХУ-ын мөөгний аж ахуйнхан хамтран ажиллахаар боллоо

Өчигдөр, 09:08

Угийн бичиг удмын санд учирч болзошгүй аюулаас сэргийлнэ

Өчигдөр, 09:07

Дуучин Бейонсегийн охин анхны хөгжмийн шагналаа авжээ

20/11/2019, 14:29

О.Эгшиглэнт-Од: “Фантастик”-ийн Б.Тамир ах шиг зохиолоо өөрөө бичдэг сайн найруулагч болно

20/11/2019, 14:26

Тейлор Свифт анхны “Woman of the Decade” шагналын эзэн болно

20/11/2019, 14:20

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

20/11/2019, 14:18

“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна

20/11/2019, 14:16

Иргэдийг 4000 ажлын байранд бүртгэж байна

20/11/2019, 14:15

Ц.Нямдорж: ҮАБЗ-өөр Оюутолгойг хэлэлцсэн. Гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурьтай байгаа

20/11/2019, 14:12

С.Долоолой: Иргэн Ц.Пүрэвдоржийг үндэслэлгүй гүтгэсэн гэдэг нь худлаа. Бүх зүйл баримттай байгаа

20/11/2019, 14:09

Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөн боллоо

20/11/2019, 14:06

Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрийн 7н долоо хоногийн турш хэрэгжүүлсэн ба хаалтын үйл ажиллагаа боллоо

15/11/2019, 15:34

Сэлфи хийсэн Франц жуулчин Тайландын хүрхрээнээс унаж амиа алджээ

15/11/2019, 15:28

"Монголын үндэсний фронт" нэгдлийн жагсаал болно.

15/11/2019, 13:53

ҮСХ: 2.1 саяын орлоготой өрх 33 мянгаар нэмэгдэв

15/11/2019, 13:06

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29