iNet.mn дагах

Богд хаан Жавзандамбын 150 жилийн ойд зориулсан олон улсын хурал эхлэв

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой 2019 онд тохиож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гарган улс даяар энэ ойг тэмдэглэж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран “Богд хаан 150: Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  Төрийн ордонд  эхэллээ.

Монгол, ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ, Унгар, Польш зэрэг орны 33 эрдэмтэн, судлаач ирснээс Япон улсын монголч эрдэмтэн Наками Тацүо, Тачибана Макото, Германы монголч эрдэмтэн Удо Баркманн, ОХУ-ын монголч эрдэмтэн С.Л.Кузьмин, Эрхүүгийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ю.В.Кузьмин, эрдэмтэн Л.Н.Крайнова, Унгар улсын эрдэмтэн Кристина Телеки, Польш улсын эрдэмтэн Каролина Зигмановска зэрэг  эрдэмтэн илтгэл тавьж,  Монгол Улсын Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгүүд, их сургуулиуд, Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөлөл  хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хурлыг БСШС-ын сайд Ё.Баатарбилэг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд баяр хүргэж үг хэллээ. "Туурга тусгаар улсаа сэргээн байгуулах монгол түмний чин хүсэл, олон жилийн үндэсний тэмцэл оргилдоо хүрч, харь гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэс болгон, тэртээ Арван тавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын есөн буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр түүхт төр улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулж, дэлхий дахинаа зарлан тунхагласнаар монголчуудын түүхэнд шинэ эрин үе эхэлж, өнөөгийн Монгол Улс оршин байхын үндэс болсон. Хэрвээ энэ түүхэн үйл явдлыг Богд гэгээн, Монголын алтан ургийн язгууртнууд, ноёд, түшмэд, шашин, төрийн мэргэд, лам, хар бүгдээр их үйлсийн төлөө зориглон нэгдэж, нугаршгүй хүч зорилго, цөхрөлтгүй тэмцлийн үр дүнд хийж чадаагүй бол Монгол хэмээх улс дэлхийн улс төрийн газрын зурагт үлдэхэд нэн бэрх байсныг эрдэмтэн судлаачид бэлхнээ мэднэ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлайлагчид болох Наймдугаар Богд Жавзандамба хутагт, анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, сайд Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Чагдаржав, Гомбосүрэн, Намсрай, Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагт хан Содномравдан, бэйс Гомбосүрэн, ван Цэдэнсоном, Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Өвөр Монголын гүн Хайсан, Дөрвөдийн төгс хөлөг далай хан Галсаннамжил нарын үндэсний баатрууд, эгэл ард өвөг дээдсийнхээ гавьяаг хүндэтгэн тэмдэглэж байна.

Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны нэгдүгээр сарын мэдээндээ: “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” хэмээн онцлоод “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэсэн нь бий.

2019 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай 2019 оны 9 дүгээр зарлигийг гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн юм. Энэхүү зарлигийн хүрээнд Богд хааны ордон музейн дэргэд Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбор байгуулах, Богд хааны намтар, түүхийн талаар баримтат кино, судалгааны бүтээл, архивын баримт бичиг, хааны зарлигийн эмхэтгэл, номын сангийн сан хөмрөг, музейн үзмэр, гэрэл зураг, түүхийн ховор эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн, каталог гаргах, таниулан сурталчлах соён гэгээрлийн ажил он дуустал үргэлжилнэ. Мөн өнөөдрийн “Богд хаан-150: Түүх, соёл, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, Япон, Орос, Хятад, Герман, Унгар, Польшийн монгол судлаач, нэрт эрдэмтэд болон манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын эрдэмтэд, багш, лам нар олноор хүрэлцэн ирж, илтгэл тавьж, санал бодлоо уралдуулж байгаад талархал илэрхийлье" гэж З.Энхболд онцоллоо.
Олон улсын бага хурал үргэлжилж байна.
скачать dle 12.0

Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо

10/12/2019, 13:11

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

10/12/2019, 13:08

Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал

10/12/2019, 13:05

Иргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ

10/12/2019, 13:00

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

5/12/2019, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

5/12/2019, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

5/12/2019, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19