iNet.mn дагах

​Г.Очбаяр: Түүх, архитектурын дурсгалт барилгуудыг 50 жил болоод буулгаад байвал хойч үедээ юу ч үлдээхгүй гэж байгаатай адил

Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, ДБЭТ гэх мэт Улаанбаатар хотын дүр төрхийг бүрдүүлдэг, өвөрмөц загвар, хийцтэй барилгыг нураах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа. Эдгээр барилгуудыг нураах нь буруу гэсэн байр сууриндаа үнэнч байгаа, томоохон судалгаа шинжилгээний ажлыг хийгээд амжсан, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцлаа. 
- Та Улаанбаатар хотын музейд ажиллаад хэдэн жил болж байна вэ. Судалгаа шинжилгээний ямар ажил хийж байна?
-Энэ музейдээ анх ажилд орсноос хойш 11 жил өнгөрчээ.Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг судлах, сурталчлах ажлыг хийж байна. 2018 онд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Өнгөрснийг ирээдүйтэй уулзах нь” төсөл хэрэгжүүлж, өөрийн нэг хүслийг биелүүлсэн. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын ой санамж болсон түүх,соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санг бий болгож, түүнийг www.ubheritage.mn сайтад байршуулсан. Сайт хийх ажил одоогоор хараахан дуусаагүй байгаа ч ихэнх мэдээлэл орсон тул зочилж болно. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх 207 үл хөдлөх дурсгалын мэдээлэл тавигдаж, тухайн дурсгалтай холбогдолтой 20 гаруй төрлийн мэдээллийг авч болно. Тухайлбал, Дурсгалын товч түүх, хуучны болон одоогийн гэрэл зураг, дүүрэг, хороо, байршил, солбицол, үечлэл, төрөл, түүхэн үе, бүтээгдсэн он, зохиогч, зориулалт, хэмжээ, хийц загвар, тоо ширхэг, материал, хамгаалалтын зэрэглэл, өмчлөлийн хэлбэр гэх мэт мэдээллийг авах боломжтойгоос гадна архиваас холбогдох баримтыг авч хавсаргасан. Энэ мэдээллийн сан манай музейн ажилчдын 5-6 жилийн хөдөлмөр орсон бүтээл юм. Мөн төсөл хэрэгжүүлэх хугацаандаа ЕБС-иудад лекц уншиж, хотын хэд хэдэн аялал зохион байгуулсан. Түүнчлэн “Нийслэл Guide” сэтгүүлээр дамжуулж, 2018 онд хотын дурсгалаар таван нийтлэл гаргасан. Харин 2017 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Улаанбаатар хот дахь 14 түүхэн дурсгалт газрыг тэмдэгжүүлж, тус газруудад товч түүхийг бичсэн самбар босгож байрлуулсан.
-Судалгааны үр дүнд устаж үгүй болж байгаа, сэргээн засварлах  шаардлагатай хэчнээн түүхэн дурсгалт барилга, байгууламж байгааг тогтоосон бэ?
-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 30 гаруй түүх, архитектурын дурсгалыг буулгаж, устгасан байна. Энэ бол зөвхөн бидний бүртгэсэн тоо. Үүнээс олон байгаа нь мэдээж.  Ялангуяа сүүлийн 10 гаруй жилд хотын биет өв болсон дурсгалуудыг буулгах, устгах ажиллагаа их болсонд сэтгэл эмзэглэдэг. Хамгийн харамсалтай жишээ дурдвал, 1907 онд баригдаж, 1918-1919 онд С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй Зүүнхүрээний нууц бүлгэм байрлаж байсан хоёр давхар модон байшинг 2011 оны долоодугаар сарын 11-ний орой буулгасан байгаа юм. Энэ барилгыг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад авсан. Тус түүхэн дурсгалт барилгыг хамгаалалтад авсан тогтоол нь одоо хүртэл  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэтэл хэн нэгэнд хариуцлага тооцсон, барилгыг сэргээн барих шийдвэр одоо ч гараагүй. Бид дурсгалуудаа хамгаалж байна гээд соёлын өвд бүртгэж авдаг ч хамгаалж, сэргээн засварлаж, хариуцлага тооцох хууль дүрэм хэрэгжихгүй байна. Түүнчлэн Улаанбаатар хотод 1957 онд хийсэн хоёр “Цагаан хаалга” байсан. 2012 онд энэ хоёр хаалгыг зам өргөсгөхөд саад болсон гэсэн шалтгаанаар нураасан байх жишээний. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн хамгаалалтад авсан дурсгал байсан юм.Энэ мэт нийслэл, дүүргийн хамгаалалттай үл хөдлөх дурсгалыг  нураах  үйл ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байна. Соёлын өвд бүртгэсэн бүх барилгуудыг сэргээн засварлах шаардлагатай. Ихэнх барилгуудын дээвэр муудаж, дусаал гоождог.
-Тулгамдаад байгаа асуудлуудын тухай ярихаасаа өмнө нэг зүйлийг тодруулъя. Ер нь түүхэн хөшөө дурсгал, барилга байгууламжийг хамгаалж, хадгалж үлдээх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Бид хэн бэ. Юу бүтээсэн бэ? гэдгийг гэрчлэх түүхийн баримт бол соёлын өв. Түүний үнэ цэн, ач холбогдлыг түүх, архитектурын дурсгалт барилгын жишээн дээр тайлбарлая. Нэгдүгээрт, цаг хугацаа өнгөрөх тусам тухайн барилгын үнэ цэн улам өсч байдаг. Үүгээрээ тухайн цаг үеийн оюун санааг илэрхийлж, хүмүүст өнгөрсний талаар төсөөлөх, таних, судлах биет дурсгал болдог. Хоёрдугаарт, тэрхүү барилгад хэн амьдарч байсан, ямар үйл явдал болсон гэдгээр тухайн нийгмийн талаарх мэдээллийг танин мэдэх судлагдахуун болдог. Гуравдугаарт, архитектурын хувьд ямар хийц, загвартай, ижил төрлийн ямар барилгууд хадгалагдан үлдсэн бэ гэдгээр хот төлөвлөлт, байгуулалтын хувьд ямар үнэ цэнтэй болохыг тодорхойлж болно.
-Улаанбаатар хот хэзээ орчин үеийн хот болсон бэ. Түүхийн гэрч болсон барилга одоо хэр их үлдсэн бол?
-Түүхэн талаас нь тайлбарлавал, 1921 оны долоодугаар сард Ардын хувьсгалчид Нийслэл хүрээнд орж ирээд одоогийн Сүхбаатарын талбайд индэр засаж, олон нийтэд Ардын засгийг тунхагсласнаар шинэ талбай үүссэн түүхтэй. Энэ төв талбайг тойрч баригдсан барилгууд монголын хот байгуулалтын орчин үеийн түүхийг эхлүүлсэн байдаг. Тодруулбал, 1926-1931 оны хооронд Улаанбаатар хотын төвийн хэсэгт 12 байшин баригдсан байдаг. Эдгээр барилгуудын ихэнх нь иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, боловсрол олгох зориулалтаар баригдсан гэдгээрээ онцлог. Тэдгээрээс Зориг сан байрладаг хоёр давхар барилга, МУБИС-ийн хичээлийн А байр, Галарей Улаанбаатар  болсон Хэвлэх үйлдвэрийн барилга, Ленин клуб, Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин, Төв шуудангийн урд талын Ардчилсан намын олон нийттэй харилцах мэдээллийн төв байрладаг байшин  хадгалагдан үлдсэн. Эдгээр барилгуудыг конструктивизмийн үеийн загвартай гэж үздэг. Үүний дараа 1945 онд буюу дайны дараа “Энх цагийн бүтээн байгуулалт”-ын үе эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалтаар Улаанбаатар орчин үеийн хот болох эхлэл тавигдсан. Яагаад гэвэл, нэгдүгээрт, өнөөгийн Улаанбаатар хотын төвийн хэсгийн түүхэн дүр төрх энэ үед бий болсон. Хоёрдугаарт, Неоклассизмын үеийн загвартай барилгууд 1945-1961 он хүртэл баригдсан. Хамгийн сүүлийнх нь 1961 онд Улсын драмын эрдмийн театр баригдаж дууссан. Неокласизм загвартай барилгуудаас Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Гадаад харилцааны яам, Төв номын сан, Хөрөнгийн бирж, Хотын захиргааны барилга, Монголын үйлдвэрчний эвлэл, МУИС-ийн хичээлийн А байр, Байгалийн түүхийн музей, СЭЗДС, Төв поликлиник, Хүүхдийн урлан бүтээх төв гэсэн 12 барилга хотын төвд байдаг. Хотын төвөөс гадна Хөдөө аж ахуйн яам, Удирдлагын академийн барилга байгууламж хамрагддаг. Классик загвартай барилгууд эртний Грек, Антикийн үеэс эхлэлтэй. Социализмын  үед Улаанбаатар хотын барилгуудыг  барьж байгуулахдаа “Үндэсний агуулгатай, социалист хэлбэртэй” барина гэсэн зарчмыг баримталж байсан.Тиймээс неоклассик загвартай барилгыг барихдаа Монголын үндэсний хээ угалз, чимэглэл, амьтныг дүрсэлсэн байдаг. Байгалийн түүхийн музейн дээврийн хоёр талд монгол хээ угалз байдгаас гадна, багануудын дунд өлзий хээ чимэглэлтэй. Мөн Улсын драмын эрдмийн театрын баганын оройн хэсэгт морины толгойг дүрсэлсэн байдаг нь дэлхийн өөр хаана ч байхгүй хийц юм. Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театрын барилгын зураг төслийг Монголын анхны архитектор Б.Чимэд хийсэн бол Дуурийн театрын дотор талын чимэглэл, баримлыг тухайн үеийн монголын хамгийн шилдэг барималч, зураачид болох С.Чоймбол, У.Жамбаа, Даваацэрэн, Чойдог зэрэг хүмүүс хийсэн байдаг. 
-Устаж үгүй болсон барилгууд ч байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Үнэ цэнтэй барилгуудыг одоо л буулгах гээд байгаа юм биш. Өмнө нь маш олон барилгыг нураагаад суурин дээр нь өндөр шилэн барилга сүндэрлэсэн байна. Нэг жишээ дурдвал,  Худалдаа хөгжлийн банкны төв байр буюу Сүхбаатарын талбай урд байрлах шилэн барилгын сууринд Болгарын элчин сайдын яам, дараа нь Хүүхдийн номын ордон хэмээх маш өвөрмөц архитектурын шийдэлтэй барилгыг 2011 онд буулгасан байдаг. Мөн тэрхүү барилгын хашаанд  Х.Чойбалсангийн 1935-1937 онд амьдарч байсан байшинг нураасан байх жишээтэй. Түүнчлэн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд өндөр барилга барьж соёлын өвийн орон зай, харагдах байдалд халдсан байдаг.
-Хуучин ямар байсан, тэр хэвээр суурин дээр нь барьчихвал болох юм шиг санагддаг. Таны бодлоор?
-Яг адилхан барих ямар ч боломжгүй. Яагаад гэвэл, манай улсад тэрхүү барилгуудыг  барих технологи байхгүй, цөөн хэдэн мэргэжилтэн байна. Буулгаад томруулж барина гэж хэлж байсан. Энэ нь хот төлөвлөлтийн алдаа болно. Яагаад гэвэл хотын төвд бүгдийг төвлөрүүлэх гэсэн оролдлогууд улам л их түгжрэл үүсгэж, хүмүүсийн бухимдлыг тэр хэрээр нэмэгдүүлнэ. Ер нь цаг хугацаа түүхэн дурсгалт бүтээлийг илүү үнэ цэнтэй болгодог. Тиймээс соёлын өвүүдээ буулгадаг биш, хадгалж хамгаалдаг болох хэрэгтэй.
-Түүхэн дурсгалт барилгуудыг нураах шийдвэрийг тухайн барилгатай салшгүй холбоотой, өөрсдийн түүхийг бичсэн, бүтээсэн хүмүүс дэмжиж байх шиг харагдсан?
-Монголын үе үеийн шилдэг үзүүлбэр тоглолтыг харуулж байсан хүмүүс өөрсдийнхөө дурсамжийг нураахыг зөвшөөрч байгааг харахад маш харамсалтай байна. Дуурь, Драмын театр бол манай алтан үеийнхний монголын иргэдэд соёл, урлагаар үлгэрлэн манлайлж байсан, соён гэгээрлийг түгээж байсан ариун сүм болсон газар. Өөрсдөө ч тэгж ярьдаг. Энэ алтан тайзаа буулгахыг зөвшөөрч байна уу гэдгийг дахин асуумаар байна. Тэрхүү барилгатай хамт бүхий л түүх, дурсамж үгүй болно. Дахин яг тэр хэвээр нь барьсан ч түүний амин сүнс байхгүй болно гэсэн үг. Тиймээс энд ажиллаж байсан, байгаа хүмүүс энэ үнэт зүйлээ буулгахгүйн төлөө дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч байна. Орчин үеийн шинэ театрыг заавал хуучныг буулгаж биш, өөр газар барьж болно шүү дээ.
-Гадаадын барилгууд хэдэн зуун жил болдог. Гэтэл манай барилгууд 50-60 жил болоод нурж унах гээд байгаа нь ямар учиртай юм бэ гэж  харьцуулах хүмүүс байдаг. Ялгаа нь юу вэ?
-Ялгаатай зүйл байхгүй. Түүхэн дурсгалт барилгыг нураах шийдвэрийг мэргэжлийн хяналтын дүгнэлтэд үндэслэн гаргасан. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын байгууллага түүхэн дурсгалт барилга, бүтээлийг нураах шийдвэр гаргадаг эрх бүхий байгууллага мөн үү гэдгийг тодруулах хэрэгтэй. Архитектур, инженер, судлаачдын оролцоогүйгээр бие даан шийдвэрлэх зүйл биш гэж боддог. Монгол Улс яагаад Соёлын өвийг хамгаалах хуультай, тогтолцоотой, цөөхөн ч гэсэн нарийн мэргэжлийн сэргээн засварлагчидтай вэ гэхээр эдгээр соёлын өвийг хамгаалахад чиглэсэн учраас тэр. Сайд нь барилгын насжилтын хугацаа дууссан, хүн дарж алах гээд байна гэж хэлж байгаа нь энэ салбарын онцлогийг мэдэхгүй байгааг харуулж байна. Түүх, архитектурын дурсгалт барилгуудыг 50 жил болоод буулгаад байвал хойч үедээ юу ч үлдээхгүй гэж байгаатай адил. Соёлын өвийг хамгаалах ажлын гол сорилтын нэг нь тухайн дурсгалын насжилтыг уртасгах асуудал байдаг.
-Дурсгалт барилгуудыг сэргээн засварлаад л байвал хэдэн ч жил болох боломжтой гэсэн үг үү?
-Тийм ээ. Засаж, хамгаалах л юм бол хэдэн мянган жил хадгалагдах боломжтой. Өнөөдөр соёлын өвийг хамгаалахад төрийн байгууллагууд ямар оролцоотой байх вэ гэдэг уялдаа холбоо маш сул байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр түүхэн дурсгалт барилгыг буулгаж болох уу? Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас энэ барилгуудыг буулгаж болохгүй гэсэн жагсаалт гаргасан уу? гэх мэт ажлуудыг одоо ч шийдээгүй байгаа нь бид ажлаа ямар түвшинд хийж байгааг харуулж байна. Манай эрх бүхий байгууллагын хүмүүс хуучирсан барилга хүний дээрээс нурж, аюул, осол тохиолдвол яах вэ гэж хэлдэг. Ийм зүйл тохиолдохгүй байлгах үүднээс чиглэлийн институт, мэргэшсэн мэргэжилтнүүд байгаад байгаа юм шүү дээ.
-Таны судалгааны ажлыг үзэхэд хууль бусаар хувьчлагдсан барилгууд гэж байсан. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан Соёлын биет өвийг ашиглах заалт зарим дурсгалуудад хэрэгжихгүй байгаа талаар илтгэлдээ дурдсан байсан?   
-1990 оны дараа түүхэн дурсгалт олон газрыг хувьчилсан байгааг тогтоосон. Тэр үед хууль эрх зүйн орчин сул байсантай холбоотой байх. Одоо зарим барилгуудыг эргүүлэн Төрийн өмч болгон авах шаардлагатай байна. Гэхдээ үүнд болгоомжтой хандахгүй бол хувь хүний өмчийг төр булааж авах гэж байгаа мэт ойлгогдох боломжтой. Цөөн жишээ хэлэхэд 1913 онд баригдсан “Анхны холбооны байшин” хэмээх түүхэн дурсгалт барилгыг 2001 онд нийслэлийн өмчөөс хувийн өмчид шилжүүлсэн байдаг. Бөхийн өргөөний хойд талд байдаг ногоон өнгөтэй байшин нь Нийслэлийн хамгаалалтын зэрэглэлтэй. Гэтэл өнөөдөр тэрхүү байшинд хүнсний дэлгүүр, ресторан байрлаж, архи, тамхи үүгээр худалдаалагдаж байна. Мөн 1913-1914 онд баригдсан анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн байшин буюу Гоожингийн өндөр гэж нэрлэдэг түүхэн дурсгалт барилгыг 2008 онд хувийн өмчид шилжүүлсэн байдаг. Энэ хоёр барилгыг хувийн өмчилд шилжүүлсэн нь УИХ-ын 1999 оны 64 дүгээр тогтоолыг зөрчсөн. Энэ тогтоолоор түүхэн дурсгалт барилга байгууламжийг хувьчлахыг хориглосон байдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд тухайн дурсгалыг “сурталчлах, судалгаа шинжилгээ, сургалт” явуулах зориулалтаар ашиглана гэж заасан байдаг. Гэтэл зарим түүхэн дурсгалт барилгуудад зочид буудал, дэлгүүр, паб болгон үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.
 -Монголын архитекторуудын эвлэлээс Хотын өв форум зохиож зөвлөмж гаргасан байсан.Таны үзэл бодолтой нийцэж байна уу?
-Би энэ форумд оролцож “Устаж үгүй болсон хотын өв” гэсэн илтгэл тавьсан. Форумын үр дүнд архитектурын дурсгалт Дуурь, Драм, Номын сан, Байгалийн түүхийн музейн барилгуудыг буулгах нь буруу, цаашид хамгаалах нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдэж, зөвлөмжийг хамтран гаргасан.
-Та одоо ямар судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа вэ?
-Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг судалсан хэвээр байгаа. Ойрын хэдэн жил энэхүү ажилдаа төвлөрч, ном гаргахаар төлөвлөсөн. 
-Түүх соёлын өвийг хамгаалахад иргэдийн оролцоо маш чухал. Үнэ цэнтэй дурсгалуудаа хамгаалах ёстойг иргэдэд уриалга хэлнэ үү?
-1921-1990 онд барьж байгуулсан Социалист Улаанбаатар хотыг “хуучин хот” гэж үзэх цаг нь хэдийнээ ирсэн байна. 1990 оны дараа шинэ хотын төв барих шаардлага гарах үед хуучин хотын төвийн суурин дээр буюу орон зайд эсвэл зарим барилгыг  буулгаж байгаад барьсан нь хотын төвийн хэсгийн түүхэн дүр төрх, түүх, архитектурын өвсөн болсон дурсгалуудыг хадгалж үлдэх нөхцөлийг алдагдуулсан. Энэ нь хот төлөвлөлтийн алдаатай бодлого байсан хэдий ч өнөөдөр бид Улаанбаатар хотын түүхийн ой санамж болсон цөөхөн үлдсэн барилгуудаа хамгаалж үлдэх шаардлагатай байна. Одоо нураах гээд байгаа барилгууд нь Улаанбаатар хотын орчин үеийн хот байгуулалтын түүхийн гэрч, бас хотын хамгийн сэтгэл татам архитектуртай дурсгалт барилгууд юм. Тиймээс хотын ой санамж, амин сүнс болсон барилгуудаа буулгах биш, хамгаалж авч үлдэх хэрэгтэй. Тиймээс иргэд оролцоогоо нэмэгдүүлж, дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байна.
-Үнэтэй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Ц.Дуламсүрэнскачать dle 12.0

Өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн одон медаль гардуулав

11/10/2019, 16:07

ЦЕГ “ХҮҮХДИЙН АЛБА”: Хүүхдийг гэмт хэргээс хамгаалсан 70 жил

11/10/2019, 16:03

Шөнийн тарифын хөнгөлөлтөд санал авах хугацаа өнөөдөр 18:00 цагт дуусна

11/10/2019, 14:44

Бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

11/10/2019, 14:31

Монголын баг, Азийн шилдэг багаар хичээл заалгаж, ур чадвараа ахиуллаа

11/10/2019, 14:30

Богд хаан Жавзандамбын 150 жилийн ойд зориулсан олон улсын хурал эхлэв

11/10/2019, 13:38

Астанагийн Олон улсын санхүүгийн төвтэй танилцлаа

11/10/2019, 13:37

Сайжруулсан түлшийг зөв хэрэглэхийг айл өрхөд биечлэн зөвлөж байна

11/10/2019, 13:32

Шинэ цагийн Төвөдийг харуулсан үзэсгэлэн гарлаа

11/10/2019, 13:26

Казахстанд 25 жилийн дараа хийж буй Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

10/10/2019, 12:31

БАЙГАЛЬД ОРХИСОН ШАШНЫ ЭД ЗҮЙЛСЭЭ АВАХЫГ МЭДЭГДЬЕ

10/10/2019, 12:01

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын царигийг тавьж эхэлжээ

10/10/2019, 11:45

Д.Цогтбаатар: Хил дамнасан гэмт этгээдүүдэд гишгэх газар үлдээхгүй

10/10/2019, 11:44

​Э.Эрдэнэжамъян: Үнэгүй байранд оруулна гэдэг сонгуульд санал авах гэсэн л арга хэмжээ

10/10/2019, 11:41

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг АТГ-т шалгуулна

10/10/2019, 11:08

Багийн олон төрөлтийн тэмцээнд ОХУ-ын баг анх удаа алтан медаль хүртжээ

10/10/2019, 11:02

“Toyota” Олимпын наадамд зориулсан автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээ танилцуулжээ

10/10/2019, 10:59

“Экспо Монголиа-2019” байгальд ээлтэй техник, технологийг сонгож байна

10/10/2019, 10:58

Гэр хорооллын өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулна

10/10/2019, 10:56

Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг

10/10/2019, 10:44

Тавантолгойн нүүрсийг чингэлгээр хэрэглэгчид хүргэнэ

9/10/2019, 12:32

Г.Амарсанаа: Хүрэн баавгай бол хамгийн олон амьтан судлаач идсэн амьтан

9/10/2019, 12:24

Б.Хурцад холбогдох анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт буцаалаа

9/10/2019, 12:04

Нийт 27.2 мянган тонн мах экспортлоод байна

9/10/2019, 12:00

“Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Багануур дүүргээс эхлүүллээ

9/10/2019, 11:46

Цаг өөр болжээ! Төрд ЗАЛУУС хэрэгтэй!

9/10/2019, 11:44

Дэлхийн шуудангийн өдөр тохиож байна

9/10/2019, 11:00

Нийслэлд жишиг болсон “Нүхэн гарц” Энх тайвны өргөн чөлөөнд цогцолжээ

9/10/2019, 10:57

Нидерланд улсын ерөнхий сайд: Би ажилдаа дугуйгаар явдаг

9/10/2019, 10:52

П.Гэндэнгийн нэрэмжит музейг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлэл хийж байна

9/10/2019, 10:44

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43