iNet.mn дагах

Дорноос тээсэн гунигт бодлууд


Халх гол сум руу явах замд.


Дорнод аймаг, Халх гол сум

Яагаад гэдгийг мэдэхгүй. Наян намрын нар салхинд өнгө будаг нь үхэж, өвч битүү зэвэнд идэгдсэн танктай хөшөөний өмнө мөр зэрэгцэн зогсоод зургаа татуулах орос, монгол, япон гурван зурагчныг харахад эрхгүй хоолой зангирах бөгөөд юунд ч юм харуусч, мөн л юунд ч юм догдлох аж. Түүхт Ерэн баатрын хөшөөний өмнө өвдөг бохирон суугаад, алга хавсран байж юу ч юм шивэгнэх Японы “Киодо ньюс” агентлагийн гэрэл зурагчин Канако Онишигийн өвөг Халхын голын дайнд тулалдаж явахдаа хүзүүн тус газраа хүнд шарх авч, улмаар үлдсэн амьдралынхаа турш үг хэлгүй болсон гэх. Хорь эргэм насандаа Халхын голд тулалдаж явсан тэрээр өтөл болтлоо дайны талаар дурсаагүй бөгөөд насан эцэслэхийнхээ өмнө нулимс унаган байж Халх голд үзэж харснаа хүүрнэсэн ажээ. Энэ тухай хуучлахдаа Канако Онишигийн нүдний аяганд нулимс мэлмэрэх агаад өвгөөсөө өвлөж авсан сэтгэлийнх нь шарх сэдэрсэн шиг санагдана. Арга ч үгүй биз, наян жилийн өмнө Дорнодын уудамд талд унасан хөнөөлт бөмбөгний шарх одоо ч аниагүй байхад амиа алдсан дайчдын үр хойчийн сэтгэлийн шарх яахан аних билээ. Тэгш тал дунд харлан харагдах тэр шархнаас холгүйхэн малчны хот налайн үзэгдэх аж. Канако Онишигоос гадна “Өнөөдрийн Монгол” хөтөлбөрийг дүрсжүүлэхээр явсан “MNB World” сувгийн зурагчлаач н.Алтан-Өлзийгийн өвөө ч Халх голын хөвөөнд эрэлхэгээр тулалдаж явсныг сонсоод дорныг зорьсон гэрэл зурагчдын аялалыг жирийн нэг тохиол бус, нэгийг бодож хоёрыг ухаарах завшаан хэмээн сэтгэсэн билээ.

Ерэн баатрын хөшөө,. “Киодо ньюс” агентлагийн сэтгүүлч Канако Ониши.

Дайн, байлдаан, тулалдаан, мөргөлдөөн гээд нэр нэршлийн алин зөв болохыг хэлж мэдэхгүй. Ямартай ч, наян жилийн тэртээ Халхын голын хөвөөнд гучин мянга орчим хүн дайны талбарт амиа өргөжээ. Тэр хүмүүс юуны төлөө задгай талд, улаан галын өмнөөс “ура” хашгиран давшиж явсныг одоо ч олон талаас нь хэлэлцэн маргасаар. Миний бие гэрэл зурагчин гэхээс илүүтэй сэтгүүлчийн үүрэг хүлээн “Өнөөдрийн Монгол” хөтөлбөрт хамрагдсан юм. Тиймдээ ч бүхий л үйл явцыг хөндлөнгийн нүдээр харахыг хичээж явлаа. Наян жил гэдэг улс гүрний хувьд, улиран одсон түүхийн хувьд эгшин зуур мэт боловч эргээд харахад зуу хүрэхгүй жилд тарчиг ядуугаас өсөж өндийсөөр танигдахын аргагүй болсон нь бий. Халхын голын дайны дараахан зүйрлэж хэлэмгүй хохирол амссан Япон улс өдгөө хүн төрөлхтнийг хөгжил дэвшлээрээ түүчээлж байна. Ухах баялаг битгий хэл жилээс жилд хумигдсаар буй жижиг арал дээр сэргэн мандсан их гүрэн өнөө ч элдэв байгалийн гамшгийн өмнө өвдөг сөхрөлгүй хөгжин дэвжсээр. Хойд хөршийн хувьд ч ялгаагүй, улс улс шиг байхыг үлгэрлэн үзүүлж буй гэлтэй. Харамсалтай нь, нэг гараанаас гарсан гэхэд худал хэлсэн болохгүй цөөхөн монголчууд бид цаг хугацаанд гацчихсан гэлтэй наян жилийн өмнөх шигээ байж байх аж.

Халх гол сум, Баянцагааны нуруу.

Халх гол суманд анх удаа очиж үзсэнийг хэлэх үү төсөөлөл, бодит байдал хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байсныг нуугаад яахав. Түүхэн ялалтын өлгий нутаг гэгдэх буйдхан тэр суурин одоо ч олигтой ганц жорлон босгочихоогүй байсныг хэлэх ёстой. Хамар даваан дээр босгосон “Ялалт” хөшөө бүхий өндөрлөгөөс ажихад наян жилийн өмнө ийм л байсан болов уу гэмээр эрээвэр хураавар хийгээд эл хуль оргино. Тус суманд 1976 онд ЗХУ-аас тусламжаар барьж өгсөн тус бүр 16 айлын хоёр давхар 20 блок орон сууц байх агаад 1994 онд уурын зуух нь ашиглалтаас гарч, улмаар оршин суугчид нь гал алдахад хүрчээ. Түүнээс хойш цонх бүрээр нь яндан цухуйлгасан мөнөөх барилгууд 25 жил хөлдүүс оргисоор түүхэн ойтойгоо золгосон гэх. Тэр ч бүү хэл, сумын сургууль хими, биологи, орос хэлний багшгүй гурван жилийг үдэж байгааг дуулахад харуусан халаглаад дуусамгүй.

Зорьж ирсэн газар юм хойно нутаг орны удирдлагуудтай уулзахаар Засаг даргын тамгын газрыг чиглэн алхав. Хэдий үед, хэн гээчийн хандив, тусламжаар бүтсэнийг мэдэхгүй хагас километр хүрэхтэй үгүйтэй хуучин цардмал зам жижиг сууринг зүүнээс баруун тийш огтлон хуваах агаад өвч шороонд дарагдсаныг үзэхэд халхголчуудад хийх ажил мундахгүй аж. Тоос тортог болсон замаар гэлдрүүлсээр нутгийн удирдлагын ордныг олж очвол үүдэн хэсэг нь бүхэлдээ үерийн усанд автжээ. Туучих газар нь туучсаар, харайх газар нь харайсаар ханан дээр нь хэзээ ч юм зурж үлдээсэн Ленин “багш”-ийн хөрөг бүхий мөнөөх барилга руу явж орлоо. Хамаг хаалгыг нь дангинатал цоожилж орхисон нэг давхрын хэсэг төр төлөөлөх засаг захиргааны нэгж гэхээс илүүтэй ногооны зоорь адил хүйт даах агаад үүдэнд нь хайш яйш хаяж орхисон хуучны төмөр сейфнүүдийг ажвал бүр ч жихүүдэс хүргэм. Уулзъя аа угтаж тосох хүнгүй, харъя аа хаяг шошго үгүй нэгдүгээр давхар төөрдөг байшин адил толгой эргүүлж орхив. Ингэж тэгэж явсаар хоёрдугаар давхарт гарч очвол умгар өрөөнд ширээ тойрон суусан хүмүүс ямар нэг зүйлийн тухай нухацтай гэгч нь ярилцах аж. Хүлээлээ, хэсэг хүлээсний дараа гарч ирсэн эрхэм өөрийгөө Халх гол сумын ИТХ-ын дарга гэх агаад хэрэг зоригоо хэлсэн даруй “Манай сумын жорлонгийн зургийг битгий авахуулаарай. Хэрэв авчихсан байвал устгахыг бодоорой” хэмээн аминчлан захина. Нутгийн удирдлагын ордноос холгүй, хоёр гурван хоолны гэрийн ард байх хоёр жорлонг хэлж буй аж. Хаалга үүд нь ханаран унасан мөнөөх модон жорлонд хамт яваа зурагчдаа оруулна гэхээс бие зарсхийнэ. Гэсэн ч бодит байдал ийм юм хойно яалтай ч билээ. Өнөөх хоёр жорлон ч өнөөдрийн Монголын үнэн төрхийг бэлхнээ хэлээд өгөх шиг.

Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэтэй уулзлаа. Ойн хүрээнд 80 бүтээлч ажил амжуулахаар төлөвлөсөн хэмээн яриагаа эхлээд ганц нэг спортын арга хэмжээ зохион байгуулснаа дурдав. Бүтээн байгуулалтын шинжтэй ажлууд юу хийгдсэнийг шалгаавал “Бараг байхгүй дээ” хэмээн үнэнээ өчих аж. Ойтой холбогдуулж “Хөшөө дурсгалуудаа сэргээн засварла” хэмээн аймгийн төсвөөс 50 сая төгрөг илүүчилсэн аж. Харин улсаас “Ялалт” музейн гадна фасадны засварт 100 гаруй сая төгрөг төсөвлөснөөс өөр юу ч хүртээгээгүй гэнэ. Биднийг очих үеэр халхголчууд хамаг хөшөө дурсгалаа будаж шунхдаж байхтай таарсан билээ. Тэгш ой бүрээр ийнхүү өнгийг нь сэргээхчээ аяддаг өнөөх хөшөө дурсгалууд нэг л янзаар сүндэрлэх агаад хөшөө босгох бүрд ажлын байр бий болж, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлж, зочин гийчин төдий чинээ нэмэгддэг болоосой хэмээн хүүхдийн гэмээр гэнэн бодол тээж явав. 30 жил, 60 жил, 65 жил, 70 жил гээд тэгш ой бүхэнд тэнгэр баганадсан хөшөө босгосон нь Халх гол сум руу явах замд толгой дараалан хөвөрнө. “Худалч хүнд хүн амаасаа олон хөшөөтэй нутаг юм уу” гэх бодол төрж, тэр бодолдоо нэг гэмшиж, нэг инээд хүрч явсныг нуух юун.

Халх гол сум.

Халхголчууд өнгөрсөн онуудад 4000–5000 дотоодын голдуу жуулчин хүлээж авч байсан бол энэ жилээс огцом өсөж 10 мянга хол давжээ. Гэвч үзье гээд хэдэн хөшөө дурсгалаас өөр юмгүй буйд хязгаарт аялал жуулчлалын орлогоор амь зууна гэдэг зангууны ноосыг түүж эсгий хийхийн үлгэр мэт санагдсан. Албан ёсны бүртгэлтэй 3100 хүн амтай бөгөөд хилийн цэрэг, зэвсэгт хүчин, онцгой байдлын алба хаагчид хийгээд тэдний гэр бүлийг оруулан тооцоод ч 4000 хүрэхгүй аж. Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ “Шилжин ирэгсдийн тоо сүүлийн хоёр жил тогтмол өсч байгаа” гэх бөгөөд өнгөрсөн оноос хойш 100 орчим хүн Халх гол суманд шинээр харьяалагдах болсон аж. Энэ нь тун удахгүй ашиглалтад орох ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй шинэ сумын сургаар шилжин ирэгсэд гэдэг нь мэдээж. Үнэнийг хэлэхэд хотоос хоёр хоногийн газар, хилээс хэдхэн километрийн наана хаягдаж хоцорсон халхголчуудын хувьд хонгилын үзүүрт гялайх ганц гэрэл нь шинэ сум төсөл мэт. Тэр гэрэл түүхэн ялалтын өлгий нутагт шинэ эхлэл, шинэ бүхнийг дагуулаг хэмээн бодсоор эргэн их хотын зүг хөдөлсөн юм. Хамар даваа өгсөн буцаж явахад Халх гол сумын “таних тэмдэг” болсон “Ялалт” хөшөө дорно зүгт мартагдаж буй ялалт шигээ, хаягдаж хоцорсон хүн ард шигээ манантай үдшийн шиврээ бороонд уусан ууссаар бараа тасрав.

Мэнэнгийн тал

“Бууж үдлэм холоос айл нь харагдах нь сонин, бугуйл хаям ойроос нар нь мандах нь хачин” хэмээн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан нэгэн цагт дорнод Монголын уудам хязгаарыг хоёрхон мөрөнд багтаачихсан нь гайхмаар. Долоо хоног Дорнод нутгаар явахдаа “Энэ их талыг яаж шуухан дүрслэнэ дээ” хэмээн ядаж цөхсөнөө нуух юун. Эргэн их хотын зүг хүлгийн жолоо залахдаа домог хууч мэт яригдаж, дуу хуурт дурдагддаг алдарт Мэнэнгийн талыг хөндлөн гулд туулсан билээ. Хаа нэг ганц бараан шувуу сүүдэр юугаан унаган халих уудам хязгаар угтан тосох агаад тэвчээр шалгах мэт нэгэн янзаар хөврөх аж. Хагас өдөр яваад айлын бараа хараагүйн учир хийх байхаа олж цөхнө. Гэтэл тэртээ алсаас зэрэглээтэн үзэгдэх ижилхэн цэнхэр дүрсүүд тодрон тодорсоор тулж ирвэл чамгүй хэл ам дагуулдаг нефтийн 19 дүгээр талбайн цооногууд байх аж. Өргөн талд өдөр шөнөгүй тонголзох эл цооногуудыг монголчууд бид “морин толгой” гэдгээр нь андахгүй. Зургаан өдөр Дорнодын талаар тонгочуулахдаа ганц ч цагаан зээр олж үзээгүй билээ. Арга ч үгүй байх. Түүхий нефть ачин өдөр шөнөгүй хөлхөх ачааны тэрэгнүүдээс дөлж зугтсан биз. Цагаан зээрээрээ алдартай Мэнэнгийн уудам тал худалч хүнд зээрнээсээ ч олон “морин толгой”-той болсныг биеэр явж нүдээр үзэв. “Аймаг, орон нутагт ямар ч өгөөжгүй хэр нь 20 гаруй жил талыг там болтол ухаж байна” гэхчлэн нутгийнхан ундууцах нь олон. Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын захирамжаар нефть олборлох 19, 21 дүгээр талбайгаас боомт хүртэл тавьсан засмал замыг сар гаруй хааж байж орон нутгийн төсөвт 250 мянган ам.доллар суулгуулсан гэх.

Мэнэнгйин тал, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлож буй талбай.

Нефтийн 19 дүгээр талбайд үдийн хоол идэх зуураа гэр гуанз ажиллуулдаг хижээл насны эгчтэй хэдэн үг сольсон юм. 2010 оны эхээр нөхөр, гурван хүүхдийн хамт Хэнтий аймгаас нүүж ирсэн тэрээр жолооч нар болоод замын хүмүүст хоол хийж хоног өдрөө залгуулдаг аж. Том хүүгээ газрын тосны чиглэлээр сургасан ч ажил олдоогүй бөгөөд өдгөө Улаанбаатар-Дорнодын чиглэлд хүн тээвэр эрхэлж байгаа гэх. Энэ мэт уулзан учирсан болгон Дорнодын талаас нефть олборлож буй гадныхны тухайд сайнаасаа саар үг унагах нь элбэг. Үнэхээр ч өөрсдөө боловсруулж хүчрэхгүй баялагаа түүхий чигээр нь, тонн тонноор нь хил давуулсаар 20 гаруй жилийг үджээ. Гэтэл жилээс жилд өсөж буй бензин тосны үнийг дагаад мах, гурил, будаа гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч тэнгэрт хадсаар. Гэтэл хэдэн арваараа ар араасаа цувах нефтийн тэрэгнүүдийг харахад өнгөрөгч 30 жилд нефть боловсруулах ганц үйлдвэртэй болох гэж хаа байсан Энэтхэгээс тусламж гуйж гүйж буйгаа бодохоор гунигт дарагдах аж. Энэ мэт өөртөө ахадсан бодол тээсээр гэрийн зүг эргэв. Цаг хугацаа зогсчихсон гэлтэй эзгүй ханхай оргих өргөн тал өмнө минь зурайна. Яагаад ч юм сэтгэл санаа түгших бөгөөд ухаан санаа уудам талын хаа нэгтээ тэнэж оджээ.

Халх гол сум, Хамар даваа. “Ялалт” хөшөө.

Өнөөдрийн Монгол

Дорноос тээж ирсэн гунигт бодлуудаа уудлан суух энэ цаг мөчид Халхын голын түүхэн ялалтыг тохиолдуулж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилж байна. Редакцийн хананд эгнүүлсэн өлгөсөн гурван дэлгэцээр хоёр орны Ерөнхийлөгч улаан хивсэн дээгүүр алхах бөгөөд төв талбайг хайрцаглан жагссан хүндэт харуул нэгэн дуугаар уухай хадаах аж. Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч алс холын АНУ-д айлчлаад ирсэн. Их гүрнүүдийн толхилцоон, элдэв хориг арга хэмжээ, худалдааны дайны үед ар араасаа хөвөрч буй айлчлалууд, Азийн цээжинд орших Монгол Улс анхаарлын төвд байна. Гагц маргаашийн Монгол ямар байх нь өнөөдрийн Монгол өөрчлөгдөх үгүйгээс хамаарах мэт.

Гэрэл зургууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно © 2019

скачать dle 12.0

Өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн одон медаль гардуулав

11/10/2019, 16:07

ЦЕГ “ХҮҮХДИЙН АЛБА”: Хүүхдийг гэмт хэргээс хамгаалсан 70 жил

11/10/2019, 16:03

Шөнийн тарифын хөнгөлөлтөд санал авах хугацаа өнөөдөр 18:00 цагт дуусна

11/10/2019, 14:44

Бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

11/10/2019, 14:31

Монголын баг, Азийн шилдэг багаар хичээл заалгаж, ур чадвараа ахиуллаа

11/10/2019, 14:30

Богд хаан Жавзандамбын 150 жилийн ойд зориулсан олон улсын хурал эхлэв

11/10/2019, 13:38

Астанагийн Олон улсын санхүүгийн төвтэй танилцлаа

11/10/2019, 13:37

Сайжруулсан түлшийг зөв хэрэглэхийг айл өрхөд биечлэн зөвлөж байна

11/10/2019, 13:32

Шинэ цагийн Төвөдийг харуулсан үзэсгэлэн гарлаа

11/10/2019, 13:26

Казахстанд 25 жилийн дараа хийж буй Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

10/10/2019, 12:31

БАЙГАЛЬД ОРХИСОН ШАШНЫ ЭД ЗҮЙЛСЭЭ АВАХЫГ МЭДЭГДЬЕ

10/10/2019, 12:01

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын царигийг тавьж эхэлжээ

10/10/2019, 11:45

Д.Цогтбаатар: Хил дамнасан гэмт этгээдүүдэд гишгэх газар үлдээхгүй

10/10/2019, 11:44

​Э.Эрдэнэжамъян: Үнэгүй байранд оруулна гэдэг сонгуульд санал авах гэсэн л арга хэмжээ

10/10/2019, 11:41

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг АТГ-т шалгуулна

10/10/2019, 11:08

Багийн олон төрөлтийн тэмцээнд ОХУ-ын баг анх удаа алтан медаль хүртжээ

10/10/2019, 11:02

“Toyota” Олимпын наадамд зориулсан автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээ танилцуулжээ

10/10/2019, 10:59

“Экспо Монголиа-2019” байгальд ээлтэй техник, технологийг сонгож байна

10/10/2019, 10:58

Гэр хорооллын өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулна

10/10/2019, 10:56

Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг

10/10/2019, 10:44

Тавантолгойн нүүрсийг чингэлгээр хэрэглэгчид хүргэнэ

9/10/2019, 12:32

Г.Амарсанаа: Хүрэн баавгай бол хамгийн олон амьтан судлаач идсэн амьтан

9/10/2019, 12:24

Б.Хурцад холбогдох анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт буцаалаа

9/10/2019, 12:04

Нийт 27.2 мянган тонн мах экспортлоод байна

9/10/2019, 12:00

“Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Багануур дүүргээс эхлүүллээ

9/10/2019, 11:46

Цаг өөр болжээ! Төрд ЗАЛУУС хэрэгтэй!

9/10/2019, 11:44

Дэлхийн шуудангийн өдөр тохиож байна

9/10/2019, 11:00

Нийслэлд жишиг болсон “Нүхэн гарц” Энх тайвны өргөн чөлөөнд цогцолжээ

9/10/2019, 10:57

Нидерланд улсын ерөнхий сайд: Би ажилдаа дугуйгаар явдаг

9/10/2019, 10:52

П.Гэндэнгийн нэрэмжит музейг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлэл хийж байна

9/10/2019, 10:44

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43