iNet.mn дагах

А.М.СЕРГЕЕВ: Бид палеогенетикийн салбарт хамтран ажиллаж болох юм

Монголын Шинжлэх ухааны академиас Монгол, Оросын биологи, палеонтологийн хамтарсан экспедиц үйл ажиллагаа явуулж эхэлсний 50 жилийн ойг тэмдэглэж байна. Үүний хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Монгол орны биологи болон палеонтологийн судалгаа хагас зуун жилд” сэдэвm олон улсын эрдэм шинжилгээний хурал байлаа. Монголын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, физикч, академич, тус улсын Төрийн болон Засгийн газрын шагналт А.М.Сергеев уг хуралд оролцсон юм. Тэрбээр хамтарсан экспедицийн 50 жилийн ойг тэмдэглэж буй эрдэмтэн судлаачдад баяр хүргэж үг хэлсэн.

А.М.Сергеев “Бид XX зуунд сайн хамтарч ажилласан. Монголын Шинжлэх ухааны академийг 1961 онд байгуулсан. 1968 оны наймдугаар сард ЗХУ-ын ШУА-ийн Монгол, Оросын хамтарсан палеонтологийн экспедицийг байгуулж, 1969 оноос хээрийн хамтарсан судалгаа явуулж эхэлсэн. Хоёр улсын эрдэмтэд, судлаачид палеонтологийн гайхамшигт олдворууд олж илрүүлэн сан хөмрөгтэй болсны зэрэгцээ хамтарсан экспедицийн цуврал бүтээлүүд, 1000 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг Орост болон гадаад орнуудад хэвлүүлсэн. Энэ мэтчилэн 30 жил нягт хамтран ажилласан билээ. 1990-ээд оноос эхтэй өөрчлөн байгуулалтаас үүдэн манай хоёр орны шинжлэх ухааны зүтгэлтнүүд бие биеэсээ холдсон нь бодит үнэн бөгөөд сүүлийн 30 жилийн байдалд дүгнэлт хийснээр дахин өмнөх шигээ үр дүнтэй хамтарч ажиллах цаг үе ирснийг бүгд ойлгож буй. Бидэнд хамтарч, нэгдвэл яаж, ямар амжилт гаргадгийг биологи болон палеонтологийн салбарт хамтарч ажилласан туршлага хэлж өгнө” гэлээ. Хуралд оролцогсод дурсгалын зураг авхуулсны дараа академич А.М.Сергеевтэй товч ярилцсан юм.
-ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч анх удаа манай улсад айлчилж байна. хоёр улсын ШУА хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагаанд ямар өөрчлөлт гарах бол?
-Санамж бичиг байгуулснаар сүүлийн хэдэн арван жил санасанд хүрэхгүй хурдтай хөгжиж ирсэн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа гэж бодож байна. Хөгжил удаашралтай байсан нь улс төрийн шалтгаантай. Манай хоёр улс XX зуунд байснаасаа өөр болсон. ОХУ-ын ШУА Орос болон Монгол Улс биологи, палеонтологийн судалгаа хамтарч хийж эхэлсний 50 жилийн ойд ач холбогдол өгч байгаа. Тусгай арга хэмжээнүүд зохион байгуулж, ном товхимол гаргасан. Энэ салбар дахь хамтын ажиллагааг үлгэр жишээ хэмээн дүгнэж байгаа юм. Одоо харин ирээдүйд хэрхэн хамтарч ажиллахаа ярихаар цуглаад байна. Маргааш бид Монголын шинжлэх ухааны зүтгэлтнүүдтэй уулзана, хэлэлцэнэ. Тэнд эрдэмтэд ямар чиглэлд сонирхолтойгоор хамтарч ажиллах тухай ярилцах байх. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Шинжлэх ухааны суурь судалгаа чухал ч мэдлэгийг аль болох хурдан технологи болгох чадвар түүнээс чухал болсон энэ үед манай ч, танай ч орны эрдэмтэд энэ талбарт дэлхийн лидерүүдийн эгнээнд багтахгүй байгаа. Тийм ч учраас бид шинжлэх ухаанд болон хоёр орны эдийн засагт ашигтай шинэ төсөл хамтарч хэрэгжүүлэх шаардлагатай.
-Та физикчийн хувьд энэ салбарт хамтарч ажиллах ямар боломж байна гэж харж байна вэ?
-Физик бол өргөн хүрээтэй шинжлэх ухаан. Физикийн шинжлэх ухааны суурь амжилтууд бусад салбарынхтай сүлэлдэж илэрдэг. Тухайлбал, уламжлалт палеонтологийн шинжлэх ухааны хувьд аваад үзэхэд физикчдийн бий болгосон шинэ багаж төхөөрөмжөөр хангалттай гүнээс сонирхолтой олдвор олж болно. Тийм боломж бүрдсэн нь нууц биш. Бас орчин үед өөр чиглэлд хамтарч ажиллаж болох юм. Жишээ нь, палеогенетикийг нэрлэж болно. Палеогенетик гэдэг нь палеонтологи, биологт, физикийн нэгдэл юм. Яагаад гэхээр тэнд биологийн орчин үеийн ололтуудад түшиглэж, палеонтологийн асуудлуудыг шийдэхдээ физикийн хамгийн орчин үеийн багаж хэрэгслийг ашигладаг. Тэгэхээр энэ нь олон талт судлагдахуун болж байгаа юм.
-Та Монголд цөмийн эрчим хүчний төв байгуулах тухай мэдээлэлтэй байгаа юу?
-Тийм ээ. Цөмийн энергийн салбарт хамтарч ажиллах нь чухал. Улс орон цөмийн эрчим хүч хэрэглэх гэдэг нь тухайн улс өндөр түвшинд мэргэшсэн олон тооны, оюуны хүчин чадал сайтай мэргэжилтэнтэй гэсэн үг. Ийм хүмүүс байгаа цагт шинжлэх ухаан хөгждөг. Орост бид “Росатом”-той сайн хамтарч ажилладаг. “Росатом” болон Оросын Шинжлэх ухааны академи судалгаа шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлдэг. Хэрвээ энд уламжлалт атомын цахилгаан станц байгуулах тухай ярьж байгаа бол шинжлэх ухааны сүүлийн үеийн бус ололтуудад тулгуурлах болов уу. Орчин үеийн цөмийн эрчим хүч, технологийн тухай яриаг бид цөмийн анагаах ухаан гэсэн чиглэл рүү хандуулах ёстой юм. Энэ нь хэдийгээр нэг их шинэ биш ч, сонирхолтой салбар. Радиоэлектрод ашиглаж оношилгоо, эмчилгээний шинэ арга бий болгодог. Орост эхлүүлсэн. Хэрвээ танай улс энэ чиглэлийн цөмийн суурь технологитой болбол бас хөгжүүлж болох юм.
-Нийгэм, олон нийтийг гэгээрүүлэхэд шинжлэх ухаан, эрдэмтдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх шаардлага бий юү. Хэр нөлөөтэй байх бол. Манай улсад энэ чиглэлд эрдэмтдээ сонсох нь тааруухан байх юм. Танай улсад ямар вэ?
-Манай улсад ч гэсэн эрдэмтдээ сайн сонсдоггүй талдаа. Шинжлэх ухааныг маш сайн дэмжиж байсан социалист харилцаанаас бид маш хурдтайгаар капитализм руу үсэрчихсэн шүү дээ. Үнэт зүйл, олон нийтийн санаа бодол гэдэг маш чухал. Гэтэл нийгмийн шилжилтийн нөлөөгөөр эдгээр нь энгийн ахуйтай холбоотой болж ирсэн. Мөнгө, санхүү, материаллаг зүйлстэй хамааралтай болсон. Хүүхэд залуус аль болох хурдан мөнгөтэй, амьдралын боломжтой болохыг мөрөөдөж байна. Гэхдээ боломжийн хүмүүс болохын тулд юунд тулгуурлаж, тулж өндийдөг тухайд огт бодохгүйгээр нийгэмд байр суурьтай хүмүүс болохын төлөө тэмүүлж эхэлсэн. Сайн эрдэмтэн, инженер болохын тулд маш удаан, их сайн сурах ёстой. Бидний туулж өнгөрүүлсэн 20 гаруй жилд нэг ихийг мэдэхгүйгээр, эсвэл ямар ч мэдлэггүйгээр боломжийн хүн болох өргөн боломж байгаа мэтээр авирласан. 
Үр дүнд нь тэнцвэр алдагдсан. Харин бид, манай төр, засаг ч одооноос ухарч харж байгаа. Инженерийн чиглэлийн мэргэжлийн болон эрдэмтдийн нэр хүнд өсөж эхлэх байх. Шинжлэх ухааны хувьд сайн цаг ирж байна. Яагаад гэхээр төр эргэж харж эхэлсэн. Бидэнд эрдэмтэд, инженерүүд хэрэгтэй болохын цагт хэрвээ бид хүүхэд, залуусаа сургаагүй, гэгээрүүлээгүй бол хаанаас тэр эрдэмтэд, инженерүүдийг олох юм бэ. Сурагчдыг багаас нь энэ мэргэжлүүдэд чиглүүлж, дурлуулахгүй юм бол тэд том болоод ийшээ чиглэхгүй. Том болсон хойно нь ийм мэргэжил эзэмшүүлнэ гэх юм бол оройтно, бид тэр хүүхдүүдийг өөрчлөн боловсруулж чадахгүй. Тэгэхээр бид хүүхдүүдийг сургуульд байхад нь мэдлэг, шинжлэх ухаан, технологийн дөртэй болгох хэрэгтэй. 
Энэ тухай бид мэддэг болохоор Гэгээрлийн яамтайгаа хамтарч олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ирээдүйгээ шинжлэх ухаан, өндөр технологийн мэргэжилтэй холбох сонирхолтой хүүхдүүдэд сурагчийн ширээн дээрээ орчин үеийн шинжлэх ухааны тухай ойлголт авах жор бүхий лаборатори бэлдэж өгч байна. Тусгай хөтөлбөртэй сургалтуудад хамруулж буй. Сүүлийн жилүүдэд сургалтын тэтгэлэг ч их болсон. Би Монголд ч гэсэн ийм байх ёстой гэж бодож байна. Монголын Шинжлэх ухааны академи энэ ажлыг гардан хариуцаж ажиллах цаг ирэх байх аа.скачать dle 12.0

Хүн 75 наслахдаа 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг!

13/09/2019, 16:19

Сагсан бөмбөгийн ДАШТ: Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд болно

13/09/2019, 16:12

Ардчиллаар олдсон үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалъя!

13/09/2019, 16:04

“МОНГОЛЫН 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ БА ХОШОЙ ЧИН ВАН М. ХАНДДОРЖ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

13/09/2019, 15:52

Дорноос тээсэн гунигт бодлууд

13/09/2019, 15:51

МОНГОЛЫН РОК ПОПЫН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨЛ А.МӨНГӨНШАГАЙД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

13/09/2019, 15:47

ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 ЖИЛ ДАЛД ОРШСОН САРЬДАГИЙН ХИЙДИЙН НУУЦЫГ ДЭЛГЭНЭ

13/09/2019, 15:45

Далай шиг говь, говь шиг далайгаар аялуулна

12/09/2019, 11:38

Ерөнхийлөгч өө, ард түмнээ хоёр хуваахаа боль

12/09/2019, 11:35

Гэрээслэл бичиж амиа хорлосон хүү хар тамхи хэрэглэсэн байжээ

12/09/2019, 11:34

Төрөлх хэлээ хамгаалсан эрдэмтэн зулын гол болжээ

12/09/2019, 11:30

М.Зоригт: “Бидний цөөхөн Монголчууд” олон улсын “Nomadic Geographic” төсөл болон өргөжиж байна

12/09/2019, 10:56

Монголын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид бүгд ажлаа өглөө

12/09/2019, 10:51

НӨХӨРЛӨЛИЙН ГЭРЭЛ СҮҮДЭР

12/09/2019, 10:42

Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

11/09/2019, 11:28

А.М.СЕРГЕЕВ: Бид палеогенетикийн салбарт хамтран ажиллаж болох юм

11/09/2019, 11:23

"Мобиком" компанийн шинэ оффист үед гал гарлаа

11/09/2019, 11:21

Сайжруулсан түлш түгээлтэнд дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо

11/09/2019, 11:19

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

11/09/2019, 11:17

ДАШТ-ий ринг дээр манай 4 боксчин учраагаа хүлээж байна

11/09/2019, 11:15

Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв

11/09/2019, 11:14

Жек Ма огцорч, “Alibaba” компанийн шинэ эрин үе эхэлж байна

11/09/2019, 11:13

МАН: Ерөнхийлөгч төслөө татах боломжгүй

9/09/2019, 13:00

Талийгаач А.Мөнгөншагайгийн сууж явсан машин ТЭМЭЭ МӨРГӨЖ осолджээ

9/09/2019, 12:55

Юанийн ханш СУЛАРЧЭЭ

9/09/2019, 12:49

Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Даншгийн арслан боллоо

9/09/2019, 12:48

Оросын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

9/09/2019, 12:46

Батцагаан цогчин дуганыг нээх ёслол

9/09/2019, 12:40

Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар жүдо бөхийн тэмцээн үзэв

6/09/2019, 13:37

Эрэн сурвалжлагдаж байсан 140 этгээдийг нийтийн байрнаас баривчилсан байна

6/09/2019, 13:29

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54