iNet.mn дагах

ТҮҮХ: Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн тусламжууд

Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн тусламжийн талаарх “Бүхнийг ялалтад, бүхнийг фронтод” номыг зохиогчийн эрхтэйгээр хүргэж байна.


1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг бөгөөд энэ жил ялалтын 74 жилийн ой нь болж байна.
Энэ дайны үйл явцад монголчууд хэрхэн оролцсон болоод тухайн үедээ ЗХУ ялалт байгуулахад монголчуудын дэмжлэг чухам юу байсан талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун нарын эрдэмтэд олон жилийн турш эрэн хайж ОХУ, Монгол Улсын архивуудад буй түүхийн баримт, тушаал шийдвэр, захидал харилцаа, гэрэл зураг, дүрс бичлэг, тухайн үед хэвлэгдэж байсан сонин хэвлэл, уран зураг, захидал зэрэг холбогдох бүхий л түүхийн материалыг цуглуулж, эмхэтгэсэн байдаг юм.



Эдгээр түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун редакторлан эрдэмтэн, түүхчдийн хамт эмхэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” нэртэйгээр гаргасан юм.
Нөр их хөдөлмөрөөр бүтээсэн “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” Баримт-гэрэл зургийн цомгийг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун Монголын түүх, улс төр, Орос-Монголын харилцаа, цэрэг дайны түүхээр суралцагч аспирант, докторант, эрдэм шинжилгээний ажилтнууд, сонирхогч хэн бүхэнд зориулан “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” номын эхийг цахим хэлбэрээр ашиглахыг зөвшөөрч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны цахим www.president.mn хуудсаас уншихаар оруулав. Номыг бүрэн эхээр нь татаж авах хаяг: https://www.dropbox.com/s/ced5bodacnubj8f/front.pdf?dl=0
Мөн 1941-1945 оны хооронд Монголын ард түмэн зөвлөлтийн ард түмэн, улаан армид ямар тусламж үзүүлж байсан талаарх тоо баримтыг агуулсан доктор, профессор С.Чулууны бичсэн товч мэдээлэл:
“МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС  ЗӨВЛӨЛТИЙН АРД ТҮМЭН,
УЛААН АРМИД  ҮЗҮҮЛСЭН  ТУСЛАМЖ”
1941-1945
 
Улаан арми фашизм, милитаризмын эсрэг зэвсэгт тэмцлийн голыг нугалж байсан дэлхийн хоёрдугаар дайны хүнд бэрх жилүүдэд ЗХУ-ын талд баттай зогсон, өөрийн бүхий л хүч бололцоогоор сэтгэл харамгүй тусалсан орон бол БНМАУ байсан билээ.  
Зөвлөлтийн Эх орны дайн эхэлсэн 1941 оны 6 дугаар сарын 22-ны  өдөр  МАХН-ын  Төв Хороо, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурал болж, “...Германы фашистын өдүүлсэн байлдааныг СССР улсаас бут цохин ялж дийлэх явдалд зохих тусламжийг үзүүлэх” тогтоолыг гаргасан  ба  маргааш өдөр нь Сүхбаатарын өргөн чөлөөнд Улаанбаатар хотын албан хаагчид, хөдөлмөрчдийн цуглаан болж, ”… бүх тэргүүний хүн төрөлхтний нэгэн адил агуу их Зөвлөлт улсын талд баттай зогсох” -оо илэрхийлснийг БНМАУ-ын Засгийн газар тэр өдөр нь ЗСБНХУ-ын Засгийн газарт цахилгаан утсаар мэдэгджээ. 
Ийнхүү  өөрийн өмөг түшиг  хэмээн үздэг  ЗХУ-д  дайн эхэлснийг мэдсэн монголчууд  дайны эхний өдрүүдээс л түүнд туслахыг чин санаанаас хүсч, эл эрмэлзэл улам бүр өргөжин тэлэх  болсон  үед БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн  1941 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 46-р  хурлаас  ”...тус улсын ардууд ба ажилчин, албан хаагчдаас германы фашизм лугаа баатарлагаар байлдаж буй  Улаан цэргийн байлдагч нарт зориулан ирүүлсэн бэлгүүдийг хүлээн авах, хүргүүлэх ажлыг явуулах  Засгийн газрын комиссыг байгуулах” шийдвэр гарч, “Бэлэглэлийн төв комисс”  байгуулагдав. 
Бэлэглэлийн төв  комисс  ард олны сайн дурын хөдөлгөөнийг төр, олон нийтийн байгууллагын дэмжлэгтэйгээр чиглүүлэн удирдаж, орон даяар өрнүүлж чадсаны дүнд  Улаан армийн дайчдад зориулсан монголчуудын бэлэглэл боломжийн бүх хэлбэрээр хэрэгжсэн билээ. 
Нэг. Эд материалын тусламж: Улаан армийн дайчдад бэлэг хуримтлуулахаас эхэлж, цугларсан зүйлийг Төв комисс бэлгийн цуваа болгон илгээж байв.
Монголын ард түмний бэлгийн анхны цуваа 1941 оны 11 дүгээр сард ЗХУ-ыг зорьжээ. Түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил багтсан нь  АҮК, Үйлдвэрийн хоршооллын ажилчддын  ням гариг, ээлжийн амралт, илүү цагаар ажиллаж  бүтээсэн зүйлс байв. Цувааны үнэ тухайн үеийн ханшаар 587000 төгрөг болжээ. Мөн МАХЦ-ийн  5,6,7-р морьт дивизүүд,  Цэргийн ерөнхий сургуулиас тусалсан мөнгө 230960 төг, морь мал 270 толгой байв. Мал  оруулахгүйгээр үнийн дүнг гаргавал 817960 төгрөг болж байна.  Бэлгийг Куйбешев хотод илгээсэн ажээ. 
Хоёрдахь удаагийн бэлгийн цувааг 1942 оны 2 дугаар сард Улаан армийн 24 жилийн ойгоор илгээжээ. 37 вагоноос бүрдсэн  цуваанд:  эсгий гутал 2750 хос, дах 2706, дулаан хантааз 4100,  богино нэхий дээл 1320, бээлий 6290 хос,  гэрийн эсгий 4500, цэрэг  суран бүс 2000 болон  савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас болон  148,1 тн мах,  8 тн  хиам, 10 тн боов чихэр, 4,5 тн тос,  8000 литр архи, 5.5 сая ширхэг папирос, лаазтай сүү зэрэг нийт 7.187.140 төгрөгөөр үнэлэгдэх зүйлс багтжээ. Цувааг БНМАУ-ын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Лувсан тэргүүтэй, Бэлэглэлийн Төв комиссын дарга С.Янжмаа, партизан, МАХЦ, сэхээтэн, ажилчин, малчин, бас зөвлөлтийн ажилтан, ажилчдын төлөөлөгчид  хүргэжээ 
Гуравдахь удаагийн  цуваанд: Эд зүйл:  богино нэхий дээл 30,115,  үстэй хантааз 31,090, ноосон цамц 2,290, үстэй бээлий 31,25, дах 3,050, нэхий хөнжил 2,011, савхин дээл 150, цэрэг бүс 33,300, цаначны малгай  900; эсгий, савхин, ажлын гутал, үстэй сөөхий, эмнэлгийн шаахай  зэрэг бүх төрлийн гутал  40,683 хос;  ахуйн зүйл,  тоног хэрэгсэл:  гэр 150, гэрийн эсгий  2,428, хасаг  эмээл 600, 50,600 кг эдийн саван, цаг, хутга;  бичгийн хэрэглэл: бичгийн дугтуй 56,050, өврийн дэвтэр 27,875;  Хүнсний зүйл: мах 316 тн, зээр 26,758 ширхэг, тос 92 тн, колбас 84.8 тн,  чанамал жимс 12,954 кг,  чихэр З6,900 кг, печень боовны зүйл 70,400 кг, цагаан архи 480 хайрцаг, нийтдээ  зээрийн мах, архийг оруулалгүйгээр хүнс 613 тонн болжээ.
Мөн  хувийн бэлэг 22,176 багтжээ. Энэ удаагийн бэлгийн зүйл нь / 9,252,340 төгрөг/ дайны үед явуулсан цуваануудаас томд тооцогдоно. Цувааг БНМАУ-ын ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан  даргалж, УБХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд  нарын төр, нам, цэрэг, үйлдвэр аж ахуй, соёл шинжлэх ухааны байгууллагыг төлөөлсөн 40-өөд хүнтэй томоохон бүрэлдэхүүн Баруун, Баруун хойд, Волоховын ба Калинины фронтуудад бэлгийг гардуулан өгчээ.
1942 оны 12 дугаар сарын 1-ээс 1943 оны 2 дугаар сар хүртэлх гурван сар хиртэй хугацаанд манай ард түмэн 8.3 сая төгрөгийг Бэлэглэлийн фондод оруулсны дүнд дөрөвдэх удаагийн цуваа 1943  оны 3 дугаар сарын 1-нд хөдөлжээ. Түүнд: 28,500 хос гутал; шинель 10,000, хөвөнтэй өмд цамц 3,066, цэрэг бүс  10,500, морин цэргийн эмээл 1,000, эсгий гэр 38, унадаг дугуй 628 зэрэг хувцас хэрэглэл;  235 тонн хүнсний болон  ахуйн хэрэглээний зүйлс, нийтийн бэлэг 132 ширхэг,  хувийн бэлэг 16,973 ширхэг тус тус багтжээ. Бэлгийн цувааг МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд Ж.Лхагвасүрэн нарын тэргүүлсэн 20-иод хүнтэй төлөөлөгчид хүргэжээ. 
1943 оны 11 дүгээр сарын эхээр илгээсэн тав дахь удаагийн бэлгийн цуваанд: цэргийн богино нэхий дээл, шинель үстэй хантааз тус бүр 1,200 ширхэг, эсгий  болон савхин гутал,  үстэй бээлий тус бүр 1200 хос болохоос гадна  үхэр, хонь,зээр, гахайн  мах 117.6 тн,  хиам 15.9 тн, цөцгийн тос 15.6 тн, нарийн боов 13.1 тн болон  4,000 орчим хувийн бэлэг багтсан нь  “Хувьсгалт Монгол” танкийн бригадад зориулагдсан байв. 
Ардын хувьсгалын 23 жилийн ойг угтан хөрөнгө хуралдуулах ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарснаар 1944 оны 5 дугаар сарын 10-аас 11 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд нийт 9.8 сая төгрөг амлагдсанаас Төв комиссын дансанд 8,810,784 төгрөг орж, хувийн бэлэглэлд 674.001 төгрөг цуглан иржээ. Энэхүү  хөрөнгөөр бэлтгэсэн зургаадугаар удаагийн цуваа 1945 оны 1-р сард  фронтод хүрчээ. 
Цуваанд: цэрэг нэхий дээл 20,000, цэрэг бүс 22,000, шинель 2,000, ямаан дах 1,010, үстэй хөнжил 870, хүзүүний ороолт 2,000, ноосон бээлий 2,486, сүлжмэлийн зүйл 4,920;  эсгий, савхин  гутал, эмнэлгийн шаахай 35,600 хос;  гэр 6, эсгий 5,408 м;  хүнсний зүйл:  малын ба гахайн мах 158 тн, хиам, шар тос, чанамал жимс бүгд 80 шахам тн, хөлдөөсөн зээр 14,424, шувуу 2,364, эдийн саван, махор тамхи 83 гаруй тн зэрэг 36 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, 12,460 ширхэг хувийн бэлэг багтсаны үнэ нь  8 сая төгрөг болжээ. Бэлгийг Украины 1-р фронтын анги нэгтгэлүүдийн төлөөлөгчдөд Москва хотноо хүлээлгэн өгчээ. 
Улаан армид байлдааны зэвсэг хэрэгсэл бэлтгэж өгөх нь тусламжийн онцгой чухал хэлбэр байв. 
1942 оны 1 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын 25 дугаар Бага хурлаас  монголын ард түмний хөрөнгөөр  ”Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цувааг байгуулж, зөвлөлтийн баатарлаг улаан цэрэгт бэлэглэхээр шийдвэрлэж, хөрөнгө хуралдуулах ажлыг зохиохыг Засгийн Газар даалгасны дагуу манай  улсын Засгийн газар 1942 оны 2 дугаар сард  ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд 2.5 сая төгрөг, З00 кг алт, 100,000 америк долларыг урьдчилан шилжүүлжээ.
1943 оны 1 дүгээр  сарын 12-нд ЗХУ-д үйлдвэрлэсэн  Т-34, Т-70 маркийн  53 шинэ танкийг Улаан тугийн одонт танкийн 112-р бригадын бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.  Танк бүрийн цамхаг дээр оросоор “Хувьсгалт Монгол улс” хэмээн бичиж, харин дээд захаар нь “БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдээс”, “Архангай аймгийн ардуудаас” гэх зэргээр тусгайлсан нэрийг тавьсан нь  хөрөнгө хуримтлуулахад монголын нийгмийн янз бүрийн анги давхраа,бүх ард түмэн оролцсоныг  илэрхийлсэн хэрэг байв. 
Монголын ард түмнээс Улаан армид бэлэглэсэн бас нэгэн зүйлийн байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль болно. 
Эскадриль байгуулах тухай шийдвэр 1943 оны 3 дугаар сард хуралдсан БНМАУ-ын 26 дугаар Бага хурлаас гарч, “Фронтод зориулан байлдааны нисэх онгоцнуудыг хурдан шуурхай байгуулъя” уриан дор шаардагдах хөрөнгийг 4 сарын хугацаанд хуримтлуулжээ. 
1943 оны 7 дугаар сарын 22-нд БНМАУ-ын ерөнхий сайд Х.Чойбалсан “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулахад зориулан  2 сая төгрөгийг  ЗСБНХУ-ын Санхүүгийн хэрэг эрхлэх Ардын комиссиаратын дансанд шилжүүлсэн тухай цахилгаан утсыг И.В.Сталинд илгээж тэрээр БНМАУ-ын ерөнхий сайдад талархлын утас ирүүлжээ. 
1943 оны  9-р сарын 25-ны өдөр “Ла-5” маркийн 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард“ эскадрилийг дэслэгч генерал А.С. Благовещенскийн нэгтгэлд гардуулжээ. Дайны жилүүдэд БНМАУ-ын Засгийн газар танкийн бригад, нисэх эскадрилийн бие бүрэлдэхүүнийг шефлэн авч, тавдахь цувааг бүхэлд нь тэдэнд зориулж, техник шинэчлэлд нь 1943-1945 онд 3 удаа тус бүр 2 сая төгрөгийг гуйвуулжээ. 
Улаан армийн хэрэгцээнд зориулан морьд худалдаж, бэлэглэх нь  фронтод туслах  нэн чухал хэлбэр байв. 
Улаан армийн хэрэгцээнд зориулан агт худалдаж авах саналыг ЗХУ-ын зүгээс тавьсны дагуу 1942 оноос ард олноос агт морьд худалдах шинэ ажил эхэлжээ. 1942 оны 3 дугаар сард МАХН-ын Төв Хороо, СнЗ малчин ардуудаас улсаас тогтоосон үнээр морьд худалдах шийдвэр гаргаж, орон нутгийн нам, улсын байгууллагууд “Сайн морьд улсдаа худалдая” уриан дор чухал кампани болгон явуулжээ. 
Улаан армид зориулан  бэлтгэх морьдыг  зах зээлийн ханшнаас үлэмж доогуур тогтоосон үнээр  худалдан авдаг байсан  ч ардууд зөвхөн худалдах төдийгүй хурдан, бас хүлэг сайн морьдыг бэлэглэх явдал түгээмэл байсныг илтгэх дүн мэдээ, илтгэл хэдэн арваараа буй. 
Монгол Улс Зөвлөлтийн эх орны дайны  БНМАУ 485,000 морьд худалдаж, 32.5 мянган агт бэлэглэсэн гэсэн тоо бий. Морьд бэлтгэж эхэлсэн цагаас БНМАУ жил бүр 100 мянгаас доошгүй тооны морьдыг ЗХУ,Улаан армийн хэрэгцээнд нийлүүлж байсан  ба  мөн 
1942 онд 6,417, 1943 онд 9,513, 1944 онд 10,855 морьдыг тус тус бэлэглэсэн мэдээ буй.  Энэ нь нийт дүнгээрээ 26,785 болох бөгөөд 1945 он багтаагүй тул тоо бүрэн бус хэмээн үзнэ.  Гэхдээ бидний бодоход, тооны зөрөө асуудал бус бөгөөд хамгийн гол нь  монгол морьд зөвлөлтийн Улаан армийн агтыг сэлбэж, дайны хүнд хэцүү цагт онцгой тус болсон нь чухал билээ. 
Нэн чухал нэг ажил нь зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгуудад үржлийн морь малаар тусалсан явдал байв. 
МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1943 оны  9 дүгээр сарын 28-ны өдрийн хамтарсан хурлаас “Германы фашист нарын  түрэмгийлэн эзлэгчдээс хохирлыг хүлээсэн  ЗХУ-ын районууд, ард түмэнд тусламжийг үзүүлэх тухай” тогтоол гарч 1943 онд 3,800, 1944 онд Белорусст 5,597 морь бэлэглэжээ.1944 онд чөлөөлөгдсөн нутгуудад 41,334 толгой мал илгээсэн, 1945 онд үржлийн үхэр 1,211, хонь ямаа 40 гаруй мянгыг шилжүүлэн өгсөн гэх бас нэгэн тоо байна. Гэхдээ эдгээр нь зөвхөн түүвэр мэдээ болно. 
Дайны үед Монголын төрөөс авсан нэгэн чухал арга хэмжээ бол зөвлөлтийн харъяат нар, тэдний ар гэрт  үзүүлсэн тусламж юм. 
Тухайн үед БНМАУ-д байнга оршин суудаг, мөн ажиллаж амьдарч байсан зөвлөлтийн иргэдийг Ажилчин Тариачны Улаан армид дайчлах шийдвэр гарч,  1942 оны 11-р сарын 1-10-нд Улаанбаатар, Чойбалсан, Алтанбулаг, Сүхбаатарт  явагдсан цэрэг татлагаар 2,245 хүн  комисст орсноос 2006 нь тэнцэж, ...нутгийн орос иргэдээс 400 орчим хүн цэрэгт татагджээ”. 
Тэдний ар гэрийг Монголын Засгийн газар анхааралдаа авч, ахуй хангамжийн асуудлыг нь шийдэж эхэлжээ. 1942 оны 11-р сарын 3-нд УБХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр тус улсад байнга суудаг бөгөөд фронтод дайчлагдсан зөвлөлтийн харьяат нарын гэр бүлд улсаас тэтгэвэр олгож байх журам тогтоож, ар гэрийн байдлыг харгалзан сар бүр 20-100 хүртэл төгрөг олгож байв. 
 1944 оны 9-р сарын 11-ний  өдрийн 69-р хурлаас  тусгайлан тогтоол гаргаж,  “... тахир дутуу бологсдод албан тушаалаар 4 ангилан  3 зэргээр тэтгэвэр олгохоор” -оор зааж, мөн адил зарчмаар амь үрэгдсэн буюу сураггүй болсон цэргийн албан хаагчдын ар гэрт тэтгэлэг олгох болов. Гагц мөнгөн тэтгэмж төдийгүй орон сууц, ажил алба, сургууль боловсрол, татвар  төлөлт зэрэг асуудлуудыг хамруулсан 22 заалт бүхий уг тогтоолын заалтад 1941 оны 6-р сарын 22-ноос хойш дайнд оролцон тахир дутуу бологсод, тэдний ар гэрийг хамааруулах болж,  уг ажлыг Бэлэглэлийн Төв Комисс эрхлэн гүйцэтгэж байжээ. 
Хоёр. Монголын ард түмний тусламжийн нэг хэсэг нь сэтгэл санааны тусламж мөн. Эл тусламжийн онцгой  содон хэлбэр нь  Эх орны дайны фронтод БНМАУ-ын төлөөлөгчид бэлэг хүргэх явдал байв. Анхны төлөөлөгчид 1942 оны хоёр-гуравдугаар сард очжээ. Тэд бол Монголын ард түмнээс Улаан армид илгээсэн 2 дахь удаагийн цувааг хүргэсэн, БНМАУ-ын Ерөнхий сайдын 1-р орлогч С.Лувсан тэргүүтэй, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга  бөгөөд Бэлэглэлийн Төв комиссын дарга С.Янжмаа, МАХЦ-ийн хошууч  П. Шагдарсүрэн, яруу найрагч Л.Цэнд-Очир, партизан Д. Дамба, сайн малчин Б. Пунцаг, Аж үлддвэрийн комбинатын гавшгайч Баасан, ЗСБНХУ-аас БНМАУ-д суусан элчин төлөөлөгчийн  атташе Филиппов, “Союзнефтеэкспорт” байгууллагын инженер Горюнова, партизан Чураков нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид байв. 
Монголын ард түмний чин сэтгэлийн  илэрхийлэл нь фронтын дайчдад  захидал илгээх хөдөлгөөн мөн. 
Дайны жилүүдэд нийтийн ялалтын төлөө хөдөлмөрлөсөн  монголчуудын хүчин зүтгэлийг Улаан армийн дайчдад хүргэж, фронтын мэдээг монголчуудад авчирч байсан нэн чухал хэрэгсэл бол захидал байв. Фашизмын эсрэг тэмцэлд ялалт амжилтыг ерөөн  дайснаа хурдан дарахыг хүссэн,  ялалтад өөрсдийн хувь нэмрээ оруулах чин хүслээ илэрхийлсэн захидлуудыг монголын ард иргэд  ганц нэгээрээ, хамт олноороо, аймаг сумаараа тасралтгүй илгээж байжээ. Тэдгээрийг хүлээн авах, орчуулан илгээх ажлыг  эрхэлсэн Фронттой харилцах тусгай тасаг МАХН-ын Төв Хорооны  дэргэд байгуулагдан, хэдэн мянган захидлыг илгээн, бас хариуг хүлээн авч байжээ. 
ЗХУ-д амьдарч, суралцаж байсан монголчууд зүрх сэтгэлээрээ зөвлөлтийн ард түмэнтэй хамт байж, чадах бүхнээрээ нэмэр болохыг хичээсэн нь Москвагийн монгол оюутнууд мөнгө цуглуулж, КУТВ болон цэрэг, иргэний бусад сургуулиудад суралцагчид, БНМАУ-ын харъяат нар оршин сууж байсан газартаа  нисэх онгоцны буудлыг хамгаалах, нуувч ухах, танк эсэргүүцэх саад барих, хамгаалалтын шуудуу татах, шөнийн эргүүл манаанд гарах, дайсны хаясан шатаагч бөмбөгийг унтраах, шархтныг асрах, донор болох зэрэгт идэвхийлэн оролцсоноос тод харагдана. Чингэж дөрвөн жил гаруй үргэлжилсэн Зөвлөлтийн эх орны дайны үед БНМАУ, монголын ард түмэн ЗХУ-тай хамт байж, тэр хэрээр нийтийн ялалтад хувь нэмрээ оруулсан билээ. 
 
 
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
скачать dle 12.0

Боломжтой үедээ аялах биш, аялах боломжийг өөртөө гарга

Өнөөдөр, 15:48

Б.Баасандорж: Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 86,000 орчим хаяг байдаг

Өнөөдөр, 15:38

Эхний 10 сард 61,069 суудлын автомашин импортолжээ

Өнөөдөр, 15:36

Иргэн Б.Болороо суултаа зогсоож байгаагаа хэллээ

Өнөөдөр, 15:35

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРТ “ШАР ЦАВ”

Өнөөдөр, 11:56

12 мянган зүрх, эрч хүч, том жишиг-Т.Ариунаа

Өчигдөр, 17:49

​Жагсаалын дараа хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас хөндийрч байгаагаа мэдэгдэв

Өчигдөр, 12:14

Б.НОМИНТҮШИГ: Эрүүл нийгмийг хүсэж байгаа хүн бүр хэвлэлтэй эрүүл харилцах ёстой

Өчигдөр, 11:46

Гурван эмнэлгийн гадна тохижилтын ажил дуусжээ

Өчигдөр, 10:25

Дарханы чиглэлд рэйлбус дахин явж байна

Өчигдөр, 10:24

Д.Алтансүх самбо бөхийн Дэлхийн аварга болов

Өчигдөр, 10:23

МУГЖ Т.Ариунаа "Тэнгэр шиг бай" тоглолтоос

Өчигдөр, 10:21

20 МЯНГАН ХҮН ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ НАМ БАЙГУУЛАХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬД ОРОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

8/11/2019, 15:02

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс "Эх орон дуудаж байна" жагсаал

8/11/2019, 14:55

АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

8/11/2019, 14:51

“Б”бүлгийн цустай хүн талх, нарийн боов, жигнэмгийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна

8/11/2019, 14:49

СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлаар завсарлага авлаа

8/11/2019, 14:48

"Мөрөөдлийн усан оргилуур"-ын газрын дээрэм нийслэлд давтагдах юм биш биз?

7/11/2019, 09:52

Гараашаас гаргаж тавьсан машин нь өнхрөн жолоочоо мөргөсний улмаас амиа алджээ

7/11/2019, 09:45

Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид ҮХЦ-ийн даргад 10 хоногийн хилийн хориг тавьжээ

7/11/2019, 09:39

Э.Тэмүүлэн: Барилгажаагүй удсан газруудыг чөлөөлж дахин төлөвлөнө

7/11/2019, 09:35

​Цэцийн дарга Д.Одбаяр буцахдаа Солонгосоор дайрч тайлбар өгнө гэжээ

6/11/2019, 10:22

Морьтоны наадмаас хүүхдийн зургаа онцлов.... Талын түмэн адуу, Хэнтий.Батноров

6/11/2019, 10:07

Б.Болороо: Монголд мөнгөнөөс илүү нэр төрөө эрхэмлэдэг гэр бүл байдгийг харуулна

6/11/2019, 10:01

Харилцаа холбооны дэд бүтэц аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлэн болжээ

6/11/2019, 09:53

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөөнүүдийг суурилуулж эхэлжээ

5/11/2019, 14:52

300 гаруй иргэний дөрвөн тэрбум төгрөгийн хохирлын асуудлыг анхааралдаа авахыг хүсэв

5/11/2019, 14:06

Төрийн албан хаагчдыг АНУ-д богино хугацааны сургалтанд суралцуулна

5/11/2019, 10:23

У.Хүрэлсүх: Налайхын зам товлосон хугацаандаа ашиглалтад орлоо

5/11/2019, 10:20

Ж.Амарзаяа: Өөрийгөө жаахан голж, эргэлзсэн ч Долгорын дүрээс ер айгаагүй

5/11/2019, 10:16

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29